Skip to main content

Эрдэнэт үйлдвэр олон улсын зэрэгтэй гагнуурчин бэлтгэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэр олон улсын зэрэгтэй гагнуурчин бэлтгэж эхэллээ
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд шат дараатай ажлууд хэрэгжүүлж эхэлсний нэг нь олон улсын зэрэг олгох гагнуурын сургалт юм. Уул уурхайн мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдүүлэх зорилготой энэ удаагийн сургалтанд мэргэжлийн 5, 6-аас дээш буюу түвшин ахисан зэрэгтэй 50 гагнуурчин хамрагдаж байна.

    Тэд Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгддөг олон улсын зэрэгтэй төгсөх юм. Сургалтыг үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэс, Эрчим хүчний яамны Түлш эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран 14 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд уг хичээлийн 80-90 хувь нь дадлага хэлбэрээр зохион байгуулагдана.

     Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт үндсэн 315, хосолмол мэргэжилтэй 500 гагнуурчин, 100 гаруй зүсэгч ажилладаг. Эдгээр гагнуурчдын 60-70 нь ахмад ажилтны тоонд орсон тул залуу боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Гагнуурчид 14 хоногийн турш даралтат сав, өндөр даралтын хурдасгуурын шугам, шугам хоолой, металл хийц гагнах, сэргээн засварлах чадварт суралцаж, онол, дадлага хосолсон шалгалт өгснөөр олон улсын зэргээ баталгаажуулна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй