Боловсрол

Байгалийн ухааны нэгдмэл агуулгын хоёрдугаар олимпиад болно

    Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын хоёрдугаар олимпиадыг энэ сарын 30-нд зохион байгуулах гэж байна. Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ.




ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

НЭГ. Зорилго

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхолыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад оршино.

ХОЁР. Хамрах хүрээ

Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаарзөвхөн 5шилдэг суралцагчийг сонгон оролцуулна.

ГУРАВ. Олимпиадын агуулга

  • Байгалийн ухааны нэгдмэл агуулгад: математик, физик, хими, биологи, газарзүйн судлагдахууны агуулга хамрагдана.

ДӨРӨВ. Бүртгэлийн хугацаа

- Олимпиадад оролцогчдыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн olympiad.eec.mn хаягаар сургалтын менежер суралцагчаа бүртгэнэ.

- 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр суудлын хуваарийг хийнэ.

- 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр олимпиадад оролцох суралцагчдын суудлын хуваарь бүхий МАНДАТ-ыг тараана.

ТАВ. Зохион байгуулах хугацаа

Хэзээ: - 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 0900 цагт эхэлнэ

/Жич:Сурагчид 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байна./

Хаана: “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хангарьд спорт цогцолбор Хангарьд спорт цогцолбор

ЗУРГАА. Техникийн зөвлөгөөн

Олимпиадад оролцогчдод мэдээлэл хүргэх зорилготой техникийн зөвлөгөөнд сургууль тус бүрээс 1 сургалтын менежер оролцоно. Техникийн зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол соёл урлагийн газрын хурлын танхимд10.00 цагаас эхлэнэ.

ДОЛОО. Засах, үнэлэх үйл ажиллагаа

Байгалийн ухааны нэгдмэл агуулга бүхий олимпиад явагдаж дууссаны дараа материалыг шууд засаж, дүн оноог ил тод суралцагчдад мэдээлнэ.

НАЙМ. Шагналын сан

Суралцагчдыг авсан оноогоор эрэмбэлж I – III, тусгай байр эзлүүлэн жагсаана. Мөн тэргүүний ЗАН -ийг шалгаруулна. Үүнд:

1. Шилдэг СУРАЛЦАГЧ– Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар дараах байрыг тодруулан шагнаж урамшуулна.

  • I байр -1 000 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • II байр -700 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • III байр–500 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • Тусгай байр- 200 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2. Шилдэг ЗАН – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар шилдэгдөрвөн ЗАН-ийг тодруулна. Эхний байруудад шалгарсан суралцагчийн амжилтад үндэслэн сургуулийн заах аргын нэгдлийг тодруулж, тус бүр 200000₮ өргөмжлөлөөр урамшуулна.

БСШУСЯ-НЫ ДЭРГЭДЭХ

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй