Skip to main content

Орхон аймгийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон уу?

    Улсын төсөв хэлэлцэх үеэр Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар тойргийнхоо иргэд сонгогчид бидний төлөө, Эрдэнэт хотын төлөө төсөв, төсөл, төлөвлөгөө барьж гүйлээ гэж сонсогдсонгүй, ажил хэрэг ярьсангүй, амьдралд минь хэрэгтэй санал санаачлага гаргасангүй. Ардын намын дарга нарын үгээр амьдрал сайхан, албан тасалгааны цонхоор гадаа нартай өдрүүд үргэлжилсээр ч иргэдийн дунд, нийгмийн дотор шийдэх асуудал шил шилээ дараад байсаар байна.

    Булганы угшилтай, Эрдэнэтийн хүн гэж хэлүүлэх дуртай Д.Дамба-Очир гишүүн ЖДҮ-гээс барьцаагүй зээл гаргуулж ард түмнийхээ боломжоос хулгайлсныхаа төлөө чуулганы танхимдаа ч тогтож сууж чадахгүй АТГ-д дуудагдан, байсхийгээд ерөнхий прокурорын хүсэлтээр гишүүний бүрэн эрхгүй болж, шүүх цагдаад яллагдагчаар татагдах гээд сандрахынхаа зэрэгцээ хэзээдээ ч юм бүү мэд дуу хуурын өлгий Дундговийн хүү болчихоод л улстөрчдийн яриагаар шинэ тойргоо жилийн дөрвөн улиралд услаад яваа дуулдах юм. 2018 оны эхээр Дундговь аймгийн МАН-ын хорооны бүх үүрийн дарга нарыг Хонг Конг, Сингапурт аялуулан нүдийг нь тайлсан бол 2019 он гараад цагаан сар, МАРТ-аар гурил, будаа, хэвийн боовоо тараагаад л амжсан байна.

    Ямартаа ч эрхэм гишүүний хувьд урьдын тойрог Эрдэнэт нь ул, шинэ тойрог Дундговь нь шижир эрдэнэ болжээ. Хууль цагдаатай асуудалтай, олон нийтээс дэмжлэггүй байгаа ч Д.Дамба-Очир гишүүн одоогийн байдлаар УИХ дахь Ерөнхий сайдын фракцид харъяалагдаж байгаа тул 2020 онд нэр дэвших тойргоо халаасалсан гэдэгтээ бат итгэлтэй байгаа бололтой.Харин УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй таарамжгүй харилцаатай нь нэгэнт ил болсон. 60 тэрбумын гэх хочтой УИХ-ын дарга М.Энхболдын фракцад анхнаасаа хүчин зүтгэж Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нартай хүч хавсран 2015 онд Ерөнхий сайдын үүсгэн байгуулсан хуучнаар МАСЗХ буюу МАН-ын залуучуудын холбоог ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс амжилттай булаан, 2016 онд УИХ-ын гишүүнээр ахин сонгогдон аз од нь гийж байсан үе нь энэ өдрүүдэд эцэс болчих юм гэж яахин санах.

    Түүний хувьд өнгөрсөн сард Петровис ХХК-иараа дамжуулан Засгийн газрын нэр хүндийг унагахын тулд шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн гэж ерөнхий сайдаар чуулганы танхимд загнуулсан, бас Монголын баялгийг хууль бус аргаар эзэмшдэг гэх 40 гэр бүлийн тоонд ч Н.Номтойбаярын хамтаар нэрлэгдээд байгаа. 2020 онд О.Содбилэг гишүүний хувьд УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших нь эргэлзээтэй, түүнтэй ойр байдаг эх сурвалжийн ярьж буйгаар дэвшсэн ч аавын нутаг Завханд аль эсвэл ээжийн нутаг Дорноговьт нэр дэвших төлөвлөгөөтэй учраас хоёр сонгогдсон Орхоны тойргоо орхихоор шийдсэн гэнэ.МАХН-ын УИХ дахь ганц гишүүн болох О.Баасанхүү гишүүн 2020 онд 47-р тойрогтоо ахин нэр дэвших магадлалтай гэнэ.

    Ингэхдээ МАХН-аас биш АН-ын дарга С.Эрдэнэтэй хамтран М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын УИХ дахь улаан хамгаалагч хийснийхээ шанд АН-аас нэр дэвших чимээ дуулдана. Чуулганы дундуур Эрдэнэт хотод ирчихсэн Хүнсний зах хавиар Д.Дамба-Очирыгоо шүүмжлэн ярих, МАНАН-г УИХ дээрх өмгөөлөх нь биднийг төлөөлөн төрийн ордонд суух гурван эрхэм гишүүний ажлын хамгийн шилдэг үзүүлэлт болж байна. Үндсэндээ О.Баасанхүү гишүүнийг тойргийнхоо асуудлыг ярьж шийдүүлдэггүй гэж үздэг сонгогчдынх нь зөв гэж үзэх юм бол тойргоо солихоор шийдсэн хоёр гишүүнийг нэмээд Орхон аймгийн иргэд бид УИХ-д гурван төлөөлөлтэй гэж байгаа ч бодит байдалд бидний төлөөх ажил хэрэгч нэг ч төлөөлөлгүй болоод байна.

    Эцэст нь сануулахад 2016 онд Эрдэнэтчүүд бид итгэл найдвараа өгөн сонгосон МАН-ын хоёр эрхэм гишүүн маань 2020 онд аль хэдийн өөр аймагт нэр дэвших улс төрийн шийдвэрээ гаргаад байгааг Эрдэнэтчүүд бид тодорхой мэдэх цаг нь болсон. Цухас бичихэд Орхоны аймгийн улстөрд, ялангуяа МАН дотор тойргоо солих нь хамгийн шилдэг улстөр гэж яригддаг гэдгийг бичих нь зүйтэй байх. Одоогийн Орхон аймгийн засаг дарга, МАН-ын дарга Д.Батлут л гэхэд аймгийнхаа ИТХ-д гурав сонгогдохдоо Хүрэнбулаг, Говил, Баянцагаан багаас тус бүр нэг сонгогдсон ба нэг тойрогтоо ахиж дэвшдэггүй арга барилтай хүн. Энэ уламжлалыг үүсгэгч нь аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Ганбат гуай гэнэ. Тэрээр аймгийн ИТХ-д 6 удаа суухдаа 6 өөр тойргоос сонгогдсон бөгөөд нэг тойрогтоо 2 дэвшсэн тохиолдол байхгүй юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


ЗочинMar 23, 2019 162.158.89.51

Содбилэгт Эрдэнэтчүүд өртэй биш дээ дахиж сонгох хэрэггүй. Аав ээж хүүхэд гээд гурвуулаа УИХ суулаа одоо боллоо. Мөн Молигочирыг дахин сонгох хэрэггүй. Муухай авлигчин. Нусанхүү бол Эрдэнэтэд юу ч хийхгүй хүн юм даа. Аргагүй ганц удаа аз нь шовойж сонгогдсон.


IrgenMar 21, 2019 66.181.178.28

Ene 2 chini hulgain hergeer shorond orj baigaa gesen bizdee. Erdenetiinhend hulgaich hereggui ee. Tonil tsaashaa.


ЗочинMar 18, 2019 43.242.243.78

Za za odoo shoy khiigeed l erdeneted khairtai khumuus ikh garch irne dee kharaj l baya


ЗочинMar 18, 2019 172.69.254.24

Mergejliin zasagiig suideldeg hereg n alban tushaalaa urvuulah


ЗочинMar 18, 2019 66.181.185.122

Мягмарсүрэн гишүүн байсан бол гэж бодохоор л