Skip to main content

Аймгийн МАН-ынхан жилд 500 сая төгрөгөөр иргэдээ ХАХУУЛЬДДАГ УУ?

Аймгийн МАН-ынхан жилд 500 сая төгрөгөөр иргэдээ ХАХУУЛЬДДАГ УУ?
2016 оны орон нутгийн сонгуулиар Орхон аймгийн АН дотроо хоёр хуваагдаж үндсэндээ аймгийн ИТХ-ын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж өрсөлдөөгүйгээс МАН-ынхан сул тойргуудад өрсөлдөөнгүйгээр өрсөлдөж ялалт байгуулснаар Эрдэнэтэд олонхи болсон түүхтэй. Улсын дээд шүүхээс 2018 оны 10-р сард багтаан Орхон аймагт ИТХ-ын дахин сонгуулийг явуулах шийдвэр гарсан ч засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар сонгууль явуулах зардал, шинэ сонгуулийн хороо томилох асуудлыг гацаасаар 2020 он хүргэхээр шийдчихээд гүрийж байгаа юм байна.

Гүрийхийн хажуугаар 2020 оны аймгийн ИТХ-ын сонгууль өрсөлдөгчтэй болно. АН алдаагаа давтахгүйг мэдэж байгаа учраас одоо ажиллаж буй аймаг, сумын төлөөлөгч нартаа иргэдтэйгээ байн байн уулз, ингэхдээ гар хоосон уулзаж болохгүй гэдэг чиглэлийг өгөхийн хажуугаар санхүүгийн боломжоор ч хангасан гэнэ. УИХ-ын, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч нар иргэдтэйгээ байнга уулзан санаа бодлыг нь сонсон ажиллах нь сайшаалтай ч энд асуудал бас байна.

Нэгдүгээр асуудал нь шинэхэн УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан гишүүд болон төлөөлөгчид, аливаа сонгуульд горилогч нар иргэдтэй уулзахдаа ямар ч хэлбэрээр бэлэг тараах, материаллаг эд зүйлс өгөхийг хориглох хууль батлахаа хэлсэн нь хуульчид, сэхээтнүүд энэхүү гарын бэлэг тараах ажиллагаа нь улстөрчид сонгогчдыг худалдан авах хэлбэр мөн гэж үзэж шүүмжилдэгийнх. Энэ нь эрх мэдэлтэй юм уу? нийгмийн хөрөнгөлөг хэсэг улстөрийн эрх мэдлийг худалдан авч сонгогдсоныхоо дараа ЖДҮ, 60 тэрбум, албан тушаалын наймаа, тендерийн луйврын бий болгодог анхдагч нөхцлийн нэг болоод байгаагийнх.

Хоёрдугаар асуудал нь Эрдэнэтийн МАН-ынхан орон нутгийн сонгуулиар 2016 онд засгийн эрхийг авсныхаа дараахан Баян-Өндөр, Жаргалант сумын баг бүр дээр 20 сая төгрөгийн тойрогт хийх ажлын мөнгийг баталсан явдал юм. Энэхүү тойрогт хийх ажлын мөнгө нь 2017, 2018 онуудад сумын тамгын газар дээр төвлөрч байсан гэнэ. Тэрхүү 20 сая төгрөгийг тойрог буюу баг дээр зарцуулахдаа зөвхөн МАН-аас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч болон МАН-ын үүрийн дарга нар зөвшилцөн сумын тамгын газраас хийх ажлын жагсаалт бичин авч байхаар намын хороон дээрээ тохиролцсоноо өнгөрсөн 2 жилд хэрэгжүүлсэн байх юм.

2017 онд Баян-Өндөр суман дээр байсан 400 гаруй сая төгрөгийн дийлэнхийг МАН-ынхан тойрогтоо зарцуулахаар 3-р микрийн 17-р байранд Уран жааз хэвлэлийн газар ажиллуулдаг Ихзалуу багаас сумын ИТХ-д сонгогдсон МАН-ын төлөөлөгч, багийн засаг дарга н.Дарьсүрэнгийн хувийн компаний дансаар хэвлэлийн зардал нэрээр гаргасан гэнэ. Туршлагагүй шинэ төлөөлөгч н.Дарьсүрэн гэнэдээд өөрийн компаний дансаар журмын нөхөддөө тойргийнх нь зардлыг гаргаж өгсөн нь мөнгө угаасан хэрэг болчих гээд битүүхэн айдастай явах болсон гэж дуулдана.

Тойрогтоо зарцуулах зардал нэртэй баг бүр дээр жил болгон хувиарлагддаг 20 сая төгрөгийг зарцуулах талаар Орхон аймгийн МАН-ын хорооны дарга нар чиглэл өгөхдөө сонгогч иргэдийнхээ гэрээр орохдоо сүү, цай, гурил, будаа авч орох, нэгдсэн эмнэлгээс сар бүр төрөлтийн мэдээ аван шинээр төрсөн эх хүүхдийг эргэхдээ сарнай, памперс зэрэг нэг удаагийн хэрэглэл авах, аймгийн МАН-ын шинэ жилийн арга хэмжээнд оролцох үүрийн гишүүдийн хураамжийг төлөөлөгч нар нь даахдаа ашиглах, 10 сарын нэгэнд баг үүрийн ахмадын баяр, Цагаан сарын гарын бэлэг, 3-р сарын 1-ний Эх орончдын өдөр буюу МАН-ын байгуулагдсан өдөр, МАРТ8, цэргийн баяр, 6 сарын 1-нд хүүхдийн баяр тэмдэглэхдээ зарцуулахыг үүрэг болгодог гэсэн мэдээлэл бий.

Зарим тохиолдолд аймгийн дарга нар болон төлөөлөгч, үүрийн дарга нар аль нэг урлагийн тоглолтыг сонгогчиддоо үнэгүй үзүүлэх байдлаар дээрх 20 саяыг үрдэг ч талтай юм байх. Үүнээс үндэслэн өнгөрөгч 7 хоногт болсон Эх орончдын өдөр, МАРТЫН 8-наар Орхон аймгийн татвар төлөгчдийн хэр их мөнгө цэцэг, дарс, шоколад, тоглолтын тасалбар болон аймгийн МАН-ынхны нэр хүндийг өсгөхөөр зарцуулагдсан бол гэж бодохоор гол харласнаа ч нуух юун. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор 2019 оны баг бүр дээр зарцуулагдах албан бус сурталчилгааны 20 сая, нийт 500 орчим сая төгрөг аймгийн Засаг даргын тамгын газар дээр эхнэр нь аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга хийдэг, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бүүвэйбаатар, тамгын дарга Д.Соёлчхүү нарын гарт төвлөрөөд байгаа сурагтай байна. Тэд албан бус сонгуулийн сурталчилгааны зардлаа илүү их нууцлалтайгаар, зохион байгуулалтын өндөр түвшинд зарцуулахаар шийдсэнээс ийм шийдвэр гаргасан ч байж магадгүй. Төрийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийж эхэлсэн нь ноцтой асуудал учраас манай аймгийн МАН-ынханд нуух хангалттай шалтгаан бас бий.

Эрхэм дарга нар минь, МАН-ынхаан 500 сая төгрөг бага мөнгө биш, санхүүчдийн хэлэхээр хээл хахуулийн зардал шингээхгүйгээр тооцвол 200 хүүхдийн нэг цэцэрлэг барих мөнгөөр та нар минь цаашид нэр нүүр хийн иргэдтэйгээ уулзсаар л байх уу?

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 4
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


Zochin4 days ago 202.131.243.190

Bainga ingej hiisen zuiliig ni bish, notolgoogui taamag todiigoor harluulj bdgaa bolil doo. oorinhoo hoolig idehgui busdiin hool ruu ololzoj suudag olsgolon garuud shig l bna shuu. Bag bolgond l hiih ajil bii. Bagaas, sumaas ierh ond yu hiih ni deer bgaa talaar bagiin INH, sum ITH-aar heletsuulj batlasan tolovlogoonii daguu l yumnuud hiigdej bgaash dee. shuumjleed l suudag garuud olshroo yu daa


Gungaa6 days ago 172.69.254.60

Ene undestei shuu dee ardiin namiinkhan arai l buruu yum khiij bna shuu dee ard tumeniig bugdiig ni khuurch chadakhgui shuu dee tumen nudeerkharaj bna daa