Skip to main content

Р.Улаанхүүгийн нэрэмжит химийн бага олимпиад болно

Р.Улаанхүүгийн нэрэмжит химийн бага олимпиад болно
    Өсвөр үеийнхний хими сэтгэлгээг хөгжүүлж, химийн шинжлэх ухаанд авьяас сонирхолтой сурагчдыг илрүүлэн хөгжүүлэх, тэднийг цаашид мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах, улс орондоо химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, химийн шинжлэх ухааны ололт, амжилтыг ард олон нийтэд түгээх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор, Улсын химийн олимпиадын аварга Р.Улаанхүүгийн санаачлагаар Орхон аймгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчид, болон багш нарын дунд бага олимпиад зохион байгуулах гэж байна. 

    Энэхүү олимпиадыг Билигт өргөө бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Химийн шинжлэх ухааныг шимтэгч өсвөр үе болон эрдэмтэн багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. 

    Олимпиадын бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд бусад мэдээллийг 99365626, 99357194 утсаар холбогдож авах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй