Skip to main content

Эрдэнэ багт цэцэрлэгийн өргөтгөл баригдаж, Дэнж багт авто зам тавьна

    Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өнөөдөр 14:00 цагаас Эрдэнэ Дэнж багийн иргэдтэй уулзалт хийж тэдний санал бодлыг нь сонсч, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.Эрдэнэ багийн иргэдийн оролцоо өндөр тэд хөршийн холбоог сайтар зохион байгуулж өөрсдийн санаачилгаараа багийн ажлын албатай хамтран олон олон үйл ажиллагааг өрнүүлдэг. Тэднээс гарч буй чухал санал хүсэлт нь нийтийн тээврийн асуудал байлаа.

    Гэр хорооллын алслагдсан баг учраас нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах, хариуцлагатай, үйлчилгээний соёлтой, иргэн бүрт хүрч үйлчлэхийг шаардсан гомдлууд гарсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээг тогтсон цаг минутанд явуулж хэвших, хариуцлагатай ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавих асуудлыг холбогдох газруудад мэдэгдэхээ Засаг дарга С.Ганцогт илэрхийллээ. Мөн энэ жил тус багт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа.

    2019 онд Эрдэнэ багт гэрэлтүүлгийн ажил хийгдэх бөгөөд 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдхаар болсон байна.Дэнж багийн иргэд багийн байр болон соёлын төв барих асуудлыг хөндөж тэдэнд тулгамдаж буй олон асуудалд хариулт авлаа. Багийн байрны асуудал хомс, Соёл урлагийн үйлчилгээ авах соёлын төв байдаггүй, хяналтын камержуулалт бага, энхэл донхол зам ихтэй гээд тэдэнд бэрхшээл их гэдгийг сумын Засаг даргад уламжилж байлаа. Тэгвэл энэ жил Дэнж багт 120 сая төгрөгийн сайжруулсан шороон замын ажил, мөн 120 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарлаг дэнж”-ээс төв замруу нийлсэн авто зам баригдахаар батлагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

10 cэтгэгдэлтэй


Зочин4 days ago 172.69.254.54

Erdeneted hot dotroo railbus


Зочин4 days ago 172.69.254.24

Hoerdahi salhit


Зочин4 days ago 172.69.254.18

Erdenetees egiin gol ruu tz tavij tz-iin gurvan uulzvart


Зочин5 days ago 172.69.254.24

Govil bagaas hoishoo ar bulag hurtel tz tavimaar yum


ЗочинMar 12, 2019 172.69.254.60

Davhar duujin teever davhar tsahilgaan shatiig erdeneted


ЗочинMar 4, 2019 172.69.254.54

Хазгай хэлт төрөлх хотыг минь удирдах гэж


ЗочинMar 1, 2019 172.69.254.24

Mogoin goliin nuurs achaad baigaa tz-iin salaag erdenet ovootiin tz-iin shugam bolgoj ogooch anhnaasaa ter zam erdenetees hovsgol ruu tavih tz-iin trass baisan yum


ЗочинFeb 28, 2019 108.162.226.205

Ганцогт жимс мод бут сөөг өвс гэж мөнгө батлуулж төрийн ажлыг аж ахуйн ажил болгож хэдэн ажилчидаа амралтын өдөр дарамталж хувийн ажил хийлгэхээ болиорой.


ЗочинFeb 28, 2019 162.158.91.217

Ямар ч чадваргүй хүмүүс төрд дарга болохоор яаж улс орон хөгжих вэ дээ.


ИРГЭНFeb 28, 2019 162.158.88.202

Ажлын өдрүүдээр Ардын намын хэдэн ахмадууд суулгаж хурал хийж байгаан хуурамч засаг даргын заль мэх юм.Баян-өндөрийн засаг дарга ,ИТХ д төрийн шалгалт ороод хангалтгүй үнэлгээ өгсөн шүү дээ.Ажлын үр дүн үнэлэгдсэн байгаа.