Skip to main content

Хүүгүй ХОЁР хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

/2019 оны 2 дугаар сар 22/ Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.

Тус хурлаар Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай, Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай, Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд “Эрдэнэт шинлжлэх ухаан технологийн парк” -ийн үйл ажиллагааны ашгаар “Гарааны үйлдвэрлэл 2019” төслийг хэрэгжүүлэхээр болж аймгийн ИТХ хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олголоо.

Өнгөрсөн хугацаанд иргэдийн зүгээс хүүгүй мөн барьцаагүй зээл олгоно гэж аймгийн удирдлагуудын зүгээс олон нийтэд мэдээлж нийтдээ 73 төсөл иргэдээс ирсэн байна.

Төслийг боловсруулсан байдал, шинэлэг тал, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг онооны системээр үнэлж 19 төсөлд хоёр хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар ажлын хэсгээс мэдээллээ.

Тус асуудлыг хэлэлцэх үеэр барьцааны асуудлыг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хөндөж “Барьцаагүй зээл гэсэн ойлголт байхгүй Тэгээд ч орон нутгийн өмч хөрөнгийг барьцаагүй олгох гэдгийг анхаарах хэрэгтэй. Барьцаагүй гэдгийг нь өөрчилж барьцаатай зээл гэж оруулъя. Бидэнд гарц байна. Энэ зээлийг олгохдоо барьцаанд нь иргэдийнхээ өмчилж авсан хашааны газрыг авч болно шүү дээ. Ингэснээр тухайн иргэний газар үнэтэй болно. Өнөөдөр ямар ч банк хашааны газрыг барьцаанд авдаггүй гэсэн юм. Ингээд хурлын даргын гаргасан саналын томёоллоор санал хурааж тус санал дэмжигдсэнээр барьцаа хөрөнгө шаардахаар тус журамд тусгахаар болов.

Энэхүү эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр сая төгрөгийн зээлийн эцсийн шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн байгууллагуудын тусламжтайгаар олон нийтэд нээлттэй ил тод явуулахаар төлөвлөсөн гэлээ.


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

4 cэтгэгдэлтэй


ЗочинMar 12, 2019 172.69.254.24

Hovsgoliin fosforitiin ord ruu tavih tz-aa gazar dooguur tavibal baigald eeltei


ЗочинFeb 28, 2019 108.162.226.85

Давхар дээлтэй төлөөлөгч нартайгаа 4 жилээ дуусгаж байна даа МАН.


ИРГЭНFeb 28, 2019 162.158.89.51

Ардын нам гарч ард иргэдийн амьдрал зөрчлийн хууль нэртэй татварын дарамтан доор туйлдаж байна.Та нөхдөөс юу ч гарахгүй.


ЗочинFeb 25, 2019 172.69.254.54

Pizda bitgii heregj