Skip to main content

Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй

    Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгааг дуулгаад шинээр мөрдөгдөх шалгуур үзүүлэлтийг танилцуулсан юм.Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүйг дуулгасан юм.

    Мөн шалгалтаар босго оноондоо хүрээгүй бол бусад хичээлийн шалгалтаа өгөх эрх нээлттэй харин монгол хэл, бичгийн шалгалтын онооноос бусад хичээлийн шалгалтын оноо нь их, дээд сургуулийн болзлыг хангасан бол ирэх жил шалгалт өгч тэнцснээр их сургуульд элсэн суралцах боломжтой талаар мэдээлэл хүргэлээ.

    Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь эх найруулан бичих, 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх юм. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй бол бусад хичээл тус бүр нь 5800 төгрөгийн төлбөртэй юм байна.Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдад зориулан тусгай байр бэлдэнэ. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 20 мянган сурагч шалгуулах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй