Skip to main content

3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол боллоо

    Шинийн наймны билэгт сайн энэ өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачлан зохион байгуулдаг 3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол Баян-Өндөр хайрханы өвөр хэсэгт өглөө 08:00 цагт эхэллээ.

    Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй сүүн цацал өргөх ёслолыг Орхон аймгийн Хот тохижуулах газар хамтран зохион байгууллаа. Ёслолд Баян-Өндөр сумын соёлын төвүүдийн уран бүтээлчид оролцож ая дууны дээжээ өргөн барьж, гандан хийдийн лам хуваргууд ном айлтгасан юм.

    Эртний зан үйлээ сэргээх, өвлүүлэх, уламжлал болгох зорилготойгоор зохион байгуулагддаг уг ёслолд Баян-Өндөр сумын 21 багийн ээжүүд, эмэгтэйчүүд оролцож Монгол ёс уламжлалаа дээдлэн сүү цайныхаа дээжийг өглөөн наранд өргөж уул усаа аргадан баясгасан үйл ажиллагаа болсон юм.
3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол боллоо
3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол боллоо
3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол боллоо
3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол боллоо
3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол боллоо

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 19, 2019 172.69.254.54

Munkhnar eej surgaal yagaad


ЗочинFeb 15, 2019 139.5.219.249

Төрөөс мухар сүсгийг хөхүүлэн дэмжиж байгаа юм байна даа