Skip to main content

“Эрдэнэс-тавантолгой” ХК эрдэмтэдтэй хамтран ажиллана

“Эрдэнэс-тавантолгой” ХК эрдэмтэдтэй хамтран ажиллана
    "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран өчигдөр /02.12/ "Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн яам, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС болон бусад холбогдох байгууллагуудын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

    "Эрдэнэс-Тавантолгой” ХКМонголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтранТавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг компанийн үйл ажиллагаанд нутагшуулахаар төлөвлөж буй юм.

    Энэ хүрээнд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг "”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар зөвлөгөөний үеэр үзэглэв.Эрдэмтэд зөвлөгөөний үеэр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах /шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш/, эко болон ногоон технологи нэвтрүүлэх,уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

    Мөн энэхүү арга хэмжээний үеэ рбайгалийн баялгаа зөвөөр ашиглаж, баялгийн сан байгуулж, ард иргэддээ тэгш хуваарилсан амжилттай туршлагуудыг судалж, ногдол ашиг олгох ажлаа эрчимжүүлэх, Гашуунсухайтын төмөр замыг дуусгах, тус чиглэлийн зэрэгцээ зам барих ажлыг эхлүүлэх, олон мянган тээврийн жолооч нарын ажил, амьдрал, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэгзайлшгүй хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо хуваалцлаа.Компани дээрх төслүүдийголон улсын зах зээлээс "IPO” босгон санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааны ажил чухам дэмжлэг болохыг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй