Skip to main content

Дэлхийн шилдэг 13 авьяастанд О.Энх-Эрдэнэ багтжээ

    Америкийн CBS телевизийн The World's Best /Дэлхийн шилдэг авьяастан/ нэвтрүүлэгт Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шүүгчдээс 97 оноо авч эхний шатаа давжээ.Тэрээр "Amarillo by Morning" дуугаар шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн бөгөөд, үндсэн гурван шүүгч түүнд хамгийн дээд буюу 50 оноог өгсөн байна.

    Харин туслах 50 шүүгчээс 49 нь тус бүр нэг оноогоо өгсөн аж.Ийнхүү тус шоунаас одоогоор дэлхийн 13 шилдэг авьяастан шалгарч үлдээд байна. Тэдний дунд Казакстан Улсыг төлөөлөн Монголын Казах үндэстний төлөөлөл Димаш Кудайберген оролцож, мөн эхний шатаа давж чадсан бөгөөд шүүгчдээс авсан үнэлгээгээр О.Энх-Эрдэнийн өмнө орлоо.

    О.Энх-Эрдэнэ өмнө нь "Монгол" HD телевизийн "Авьяаслаг Монголчууд 2016" шоу нэвтрүүлэгт оролцож, ялагчаар шалгарч байв.Дашрамд дурдахад, Тус телевизийн шоу нэвтрүүлгийн туслах шүүгчдийн бүрэлдэхүүнд 38 орны, урлаг, соёлын салбартаа нэр хүндтэй 50 эрхэм ажиллаж байна. Тэдний нэгээр Монгол Улсын иргэн, реппер, продюссер О.Баярсайхан буюу Рокит бэй багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 28
  • 15
  • 1
  • 15
  • 3
  • 2
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 13, 2019 103.26.193.158

Димаш яагаад Монгол болчихов. үнэн бичмээр байнаа


BurgedFeb 13, 2019 202.126.89.104

Kudaidergen cnin Nalaikhyn burgedtei zam deer zogsdog gar men uu