Skip to main content

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Хотол олноороо тийн унжлагат хэмээх нохой жилээ үдэж, шороон гахай жилээ угтан буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Өлзийт үгсийн дээдийг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Улиран одож буй нохой жил “Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьд амжилт бүтээл дүүрэн, өгөөжтэй сайхан жил байлаа. Бид 13 сая тонн нүүрс экспортлож, улсын төсөвт 530 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлтэй боллоо. УБ хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад томоохон өөрчлөлт авчрах Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшийг худалдаанд гаргалаа. Гадаад, дотоодын байгууллагуудаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулж, албан ёсоор хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани боллоо. Ногдол ашиг өгөх эдийн засгийн боломж нөхцлийг бүрдүүллээ. Энэ мэтчилэн олон сайн дэвшил гаргаж, олон үзүүлэлтээр улсдаа тэргүүллээ.

Шороон гахай жилд бид илүү хариуцлагатай, илүү амжилттай ажиллах үүргийг төр, ард түмнийхээ өмнө хүлээгээд байна.. УИХ, ЗГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу олон улсын хөрөнгийн биржид IPO гаргана. Энэ ажлыг амжилттай хийснээр нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. Өмнийн цэнхэр говьд “Эрдэнэс-таван толгойгоор” овоглосон шинэ хот ч сүндэрлэх суурийг тавьна.

Нийт монголчууд та бүхэн минь XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилдээ Түмэн олноороо тэнүүн жаргалтай байж, элгээрээ энх амгалан,төрлөөрөө төвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


Иргэн Feb 12, 2019 108.162.226.133

Ардын нам 2020 онд сонгуульд УИХ аймаг орон нутагт горьдоод нэмэргүй шүү.Албан тушаал ,эрх мэдлийн төлөө улайрч төр засаг,татвар төлөгчид,ард иргэдээр тоглож байгааг чинь хангалттай .мөнгөний төлөө юу хийхээс буцахгүй шоучид.


ЗочинFeb 8, 2019 172.69.254.24

Nohoi guul