Эрдэнэт | 5 жилийн өмнө

Эрдэнэтчүүд “ЦАГААН ТООС”-оо таньж эхэллээ

Нийтлэлч
Ч.Энхчулуун

    Эрдэнэт гэх хот айл 2 том асуудалтай боллоо. Уг нь нэг байсан нь 2 болж нэмэгдсэн гэдгийг энэ өвөл хотын оршин суугч бүр мэдэрч байна. Хоёр асуудлын шинэ нь утаа бол эртний танил зүйл нь “Цагаан тоос”.

    Шинэ асуудлын шалтгаан, үр дагавар, цаашид хийвэл зохих алхмууд нь тодорхой бол хуучин асуудлаа олон нийт дөнгөж танин мэдэж эхэлж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

    Цагаан тоос гэх асуудалд асуултын тэмдэгтэй хамт 40 жилийг үдсэн 2 зүйл бий. Нэгдүгээрт, цагаан тоос нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгтэй байв. Хоёрдугаарт, Цагаан тоосонд яг хэн хорддог вэ? гэх асуулт хариултаа нэхсээр 40 жилийг үдээд буй. Эрдэнэтчүүд цагаан тоос нь Жаргалант сум /Улаантолгой/, Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил багийн иргэдэд л нөлөөлдөг гэж бодсоор өдийг хүрсэн юм.

    Тэгвэл бид шинэ жилийн босго дээр энэ 2 эргэлзээнд тодорхой хариулт авч чадлаа. 2018 онд Эрдэнэт хотын захирагч захирамж гаргаж цагаан тоосны бүсэд амьдарч буй иргэдийн тодорхой хувьд эрүүл мэндийн үзлэг хийх ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнг өнгөрсөн 12-р сарын сүүлээр аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулсан нь баярын өдрүүдэд төдийлөн олны сонорт хүрч чадаагүй өнгөрсөн юм.

    Хариулт нэг: Энэ тоосны найрлагын дийлэнхийг “сликат O2” гэх бодис бүрдүүлдэг байна. Уг бодис нь хүний амьсгалах эрхтнийг гэмтээдэг бөгөөд сликоз /уушги хатуурах/,астма өвчин болон харшлын шалтгаан болдгийг “Медипас” төв эмнэл гийн Эмчилгээ эрхэлсэн орлогч н.Ичиноров хэллээ.

    Хариулт хоёр: Хотын зарим хэсгийн оршин суугчид биш нийтээрээ цагаан тоосонд өртөж байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга М.Болормаа хэллээ. Тэрээр БОАЖГ-аас хийсэн “Цагаан тоосны тархалтын судалгаа”-нд үндэслэсэн дээрх дүгнэлтийг хэлж буйгаа тодотгов.

    Дээр дурдсан судалгааны ажил нь “Медипас” эмнэлэг, Эрдэнэт ШУТП-ын лаборатори, БОЭТ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяа Эмнэлэг сувиллын алба зэрэг бүх талын төлөөллийг оролцуулснаараа дэвшил болсон юм. Тэд Говил, Баянцагаан багийн болон Жаргалант сумаас төлөөлөл болгож 35 иргэнийг сонгож амьсгалын эрхтний тогтолцооны чиглэлээр нарийвчилсан судалгаа хийжээ. 2018 оны 8-р сард хийсэн судалгааны дүнд хамрагдсан хүмүүсийн 21 хувьд нь уушгины үйл ажиллагааны хөнгөн зэргийн бууралт, компьютер томографын шинжилгээгээр 86 орчим хувь нь агаар дамжуулах замын эмгэг өөрчлөлттэй гарчээ. Мөн уушгины эмчийн үзлэгээр 50 хувьд нь гуурсан хоолойн архаг үрэвсэл, 18,2 хувьд нь астма, уушгины архаг бөглөрөлт өвчин 13,6 хувьд нь илэрсэн гэх дүгнэлтийг “Медипас” төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч н.Ичиноров танилцуулсан юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ээс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас “хувь тогтоосон” хүмүүсийн 50 хувь нь амьсгалах эрхтний тогтолцооны архаг үрэвсэлтэй байдгийг тус үйлдвэрийн харьяа Эмнэлэг сувиллын албаны хариуцлагатай албан тушаалтан мэдэгдлээ.

    Гэхдээ дээрх дүнгүүдийг шууд цагаан тоосноос болсон гэж ойлгож болохгүйг мэргэжлийн хүмүүс маш олон удаа онцолсон. Иймд 2019 онд цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч байгаа болон амьдардаггүй иргэдийн эрүүл мэндийг харьцуулан судлах шийдэлд хүрсэн байна. Учир нь 35 хүн нь хотын 100 мянган иргэнийг төлөөлөхгүй. Тусгай аргачлалаар бодож үзэхэд нийт иргэдийн 30 хувийг үзлэгт хамруулсны дараа асуудлыг “мухарлах” боломжтой аж. Иймд ирэх онд 387 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж шаардагдах зардлыг “Эрдэнэт үйлдвэр” гаргахаар болжээ.

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь үйлдвэрлэлийн үйл явцын хаягдлаа өөрийн харьяаны “Хаягдлын аж ахуй”-д төвлөрүүлдэг. Уг аж ахуй нь 1978 оны 11-р сард байгуулагдсан. 2017 онд авсан мэдээллээр далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс гээд нийтдээ 1901 га талбайг хамарсан хаягдал бий болоод байсан. Үүнээс 1311 га талбайг хамарч, 745.7 сая тонн хэмжээтэй болсон “хураагдсан элс” нь цагаан тоосны дэгдэлтийн голомт юм. Уг хэмжээг 1130 га болгосон гэх мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө өгөөд буй. Тус үйлдвэр цагаан тоосыг химийн урвалжаар дарах туршилтыг 15 га талбайд хийж амжилттай болсон талаар ч тэр хэлсэн юм.

    Үйлдвэр цаашид бүтэн жарны турш хэвийн ажиллах боломжтойг геологи хайгуулын үйл ажиллагааны үр дүнд тогтоогоод буй. Тиймээс Эрдэнэт хотын бүх иргэн цагаан тоосны нөлөөллийн талаар зөв, тодорхой ойлголттой болж нэг талдаа гарах нь маш чухал юм. Бүх зүйл тодорхой болсны дараа өрнөж болох маш олон үйл явдал бий. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” хариуцлагатай байж, иргэд шаардлагаа зөв бөгөөд сайн тавьж аль болох богино хугацаанд нэг талдаа гарцгаая! Эрдэнэтээс урд зүгт буусан айлуудын малыг муулахад уушги нь цав цагаан, улаан хоолой дагасан өөрчлөлттэй байдаг. Цагаан тоосноос болоод Эрдэнэтийнхэн эрт бууралтаж, зүрх судасны өвчтэй болдог зэрэг хардлага, цуурхал битгий удаан үргэлжлээсэй.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Н.Батсүх: Өвөл цагт -50 градус хүрэхэд хөлддөггүй Жаргантын голын зургийг дарах юмсан гэж таван жил бодож байна

2 цагийн өмнө

“Орлогод нийцсэн орон сууц”-ны байр худалдан авах хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

2024-03-26

Үндэсний аудитын газарт улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ

2024-03-25

Мод, бут, сөөгийг засах, танаж тайрах ажил эхэллээ

2024-03-25

ШШШГБайгууллагын 2024 оны хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2024-03-25

Зуданд хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах ажил үргэлжилж байна

2024-03-25

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна

2024-03-22

“Эх Дэлхийн Цаг” арга хэмжээ бямба гарагт болно

2024-03-22

Э.Бат-Амгалан: Алдаанаасаа суралцаж, амжилтаа бататган хөдөлмөрлөнө дөө...

2024-03-21

Аймгийн хэмжээнд нийт 400 м,куб талбайд зам нөхөөсийн ажлыг хийнэ

2024-03-21