Skip to main content

"Нэгдмэл Монгол” уулзалт Эрдэнэт хотод үргэлжиллээ

"Нэгдмэл Монгол” уулзалт Эрдэнэт хотод үргэлжиллээ
    Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрөөр “Нэгдмэл Монгол” анхны уулзалтаа Эрдэнэт хотноо хийж иргэдтэй санал бодлоо солилцлоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд анх хөдөлгөөн байгуулснаа зарлаж Монголын нийгэмд тулгамдаад байгаа өч төчнөөн асуудал байгаа боловч нэн тэргүүний гурван асуудлыг чухалчилж ярихаа мэдэгдсэн юм.

  • -Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооно
  • -Хоёрдугаарт, Байгалийн баялгийг нийт иргэдийнх болгоно
  • -Гуравдугаарт, Дундаж давхаргыг босгоно
    “Монголын нийгэм ямар байх вэ гэдэг дээр гарц шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цагболсныг дурдаад энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байна. Баяжих, хөлжих хүсэлтнүүдийн хөлд Монгол Улс туйлдаж жирийн иргэд хохирч Монголд амьдрах улам хэцүү болж байна. Одоо үүний эсрэг нэгдэх цаг болсныг зарлаж хөдөлгөөнөө танилцуулж байсан бол энэ удаа Орхон аймгийн иргэдтэй байгалийн баялгийг нийт иргэдийнх болох ёстой сэдвээр голчлон ярилцаж Эрдэнэт үйлдвэр болон бусад Монголыг баялагийг цөөхөн хүн лиценз нэрээр эзэмшдэг, эзэмших нэрээр захиран зарцуулдаг,наймаалдагийг таслан зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ.

    Авлигажсан төсөв зохиодог булай явдлыг тас цохин улсын төсвийг хэмнэж хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож гадаадынханд зориулж Монголчууд зээл авдгийг зогсооно. Стратегийн ордуудаас төсөвт ордог мөнгийг нэгтгэн «Баялгийн сан» байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэгдүүлнэ. Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу хураан авч гэр хорооллыг орон сууцжуулна, Уул уурхайн бус экспортыг эрс нэмэгдүүлж, гадаад худалдааг нэгдмэл бодлогоор хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн тэрээр Шударга ёсыг сэргээн тогтооходтаван зүйлийг хийнэ гэсэн юм. Хууль хяналтын салбарт тогтсон шударга бусын хонгил нийгмийн бүхий л салбарт үүрлэн халдварлаад байгааг нураана, Иргэдийн итгэлийг өөрсдийн шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдаад байгаа УИХ-ыг тараахаас эрс шинэчлэлийг эхлүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 12, 2019 172.69.254.18

Tov ruu her tuilshrah n busadiigaa bodohgui bolno


ЗочинFeb 9, 2019 172.69.254.60

Niitiin udirdlagiin surguuliig