Эрдэнэт

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

    УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан. Уг тогтоолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад 50 хувь нь дэмжээгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн танилцуулав.

    Улмаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн олонх дэмжив.Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинJan 31, 2019 172.69.254.24

ailiin uugan huuhdee shineer tomil


ЗочинJan 29, 2019 202.131.243.190

Lobbi buleg nertei yum baiguulaad l taalagdahgui bgaa huniig, esvel gazriin bayalagt ezen suuh gesen buleglel, esvel erh medeld hurdan hureh gesen zaluus negden heniig unagaaj boloh zuil UIH bolon tord bii bolloo doo