Skip to main content

Авто ослын улмаас 10 сартай хүүхэд амь эрсдлээ

    Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор улсын болон орон нутгийн авто замын ачаалал нэмэгдэж осол аваар гарах нь нэмэгддэг. Тухайлбал өнөөдөр Жаргалант сумыг дайран өнгөрөх улсын чанартай замд авто осол гарсны улмаас 10 сартай хүүхэд харамсалтайгаар амь эрсдэлээ.

     Улсын чанартай А1001 авто замд Жаргалант сумын нутаг дэвсгэрт Эрдэнэт Улаанбаатарын чиглэлд зорчих хот хоорондын том оврын автобус, суудлын авто машинтай мөргөлдөж, ослын улмаас суудлын авто машинд зорчиж явсан 10 сартай хүүхэд амь эрсдэлээ. Осол болсон шалтгаан нөхцөлийг Орхон аймаг дахь цагдаагийн газар хянан шалгаж байна.

     Бидэнд мэдээлснээр хот хоорондын автобус 8 зорчигчтой, суудлын авто машины жолооч зорчигчдыг эмнэлэгт хүргэсэн гэнэ. Биднийг ослын газарт очиход амь эрдсэн хүүхдийн цогцсыг цагдаагийн албан хаагчид авч явсан байна.

    Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохоос илүүтэйгээр, өөрийн болон бусдын амь насыг тээвэрлэж яваагаа ухамсарлах нь нэн тэргүүний асуудал гэдгийг Орхон аймгийн замын цагдаагаас анхааруулж, сар шинийн баяр ойртсон өдрүүд, баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг тул замын хөдөлгөөний дүрмийг ягштал дагах, хүүхдийг шинэчилсэн дүрмийн дагуу арын суудалд тусгай зориулалтын суудалд тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ядарсан, нойр алдсан үедээ замд гарахгүй байх, автомашины бүрэн бүтэн байдлыг найдвартай хангаж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна.


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 81
  • 7
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

9 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 10, 2019 172.69.254.54

Hot hoorondiin davhar


ЗочинJan 31, 2019 172.69.254.24

DAVHAR AVTOBUS YAVUULAHGUI BOL UITGARTAIM


ЗочинJan 29, 2019 172.69.254.54

hurdnii avtozam barival osol ulam osno gadaadiin ulsiig sudalj baij hurdnii zamaa batina


Харамсаад барахгүйJan 29, 2019 66.181.178.179

Дайны үе шиг иргэд нь амь үрэгдэж, хүн ам нь цөөрч байна.


ЗочинJan 29, 2019 172.69.254.18

DAVHAR AVTOBUSNII DAITAI DOOROO TOM ACHAANII TEVSHTEI AVTOBUS YAVDAG GEHEER JOLOONII DURMIIG BOLOVSRONGUI BOLGOH TSAG N BOLSON


ЗочинJan 29, 2019 202.9.42.224

Awtus gj arai teneg ywdag ymnuud bn shvv


ЗочинJan 29, 2019 202.126.89.14

Evii dee um maanii badmi hum hetsuu boljee jolooch nart itgeh itgel alga bolj bna daa


ZochinJan 29, 2019 202.126.89.74

Nyah huuhed.Um ma ni bad me hum.Bugsnii horhoi ni arilaagui JOLOOCHINTSRUUD hurdaa tohiruulj bai,guitsej turuuleh gej bitgii zutgej bai.Busdiin ami nas,eruul mend JOLOOCH TANII GART gej hasirlaj bai.


ZochinJan 29, 2019 202.126.89.74

Nyah huuhed.Um ma ni bad me hum.Bugsnii horhoi ni arilaagui JOLOOCHINTSRUUD hurdaa tohiruulj bai,guitsej turuuleh gej bitgii zutgej bai.Busdiin ami nas,eruul mend JOLOOCH TANII GART gej hasirlaj bai.