Амжилтын замнал

Ц.Мянганбаяр: “Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийг цогцоор нь байгуулсан нь алсыг харсан шийдвэр байсан”

    Ээлжит ярилцлагын энэ удаагийн дугаарт Ю.Цэдэнбал академийн Орхон аймаг дах салбарын тэргүүн Б.Мянганбаяр оролцлоо. Тэрбээр Орхон аймгийн ИТХ-ын анхны дарга, Орхон аймгийн МАН-ын удирдлагын бүрэлдэхүүнд 20 гаруй жил ажилласан ахмад гишүүн, улс төрч юм. Түүнтэй бид академийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.


- Юуны өмнө академийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье . Ю.Цэдэнбалакадемийн төв Улаанбаатар хотод байдаг, Увс, Дорнод, Архангай, Орхон зэрэг аймагт салбартай судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага. Салбар нь байдаг бусад орон нутагтай харьцуулахад Орхон аймаг илүүтэй Ю.Цэдэнбал даргыг хүндэлж, дурсмаар. ₮Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийг байгуулах шийдвэрээс гадна Эрдэнэт хотыг байгуулах тогтоолд Ю.Цэдэнбал дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэ тогтоолыгхөшөө болгоод Уурхайчин соёлын ордны өмнөх самбарт тавьсан байдаг байсан шүү дээ.

- Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүх яалт ч үгүй Ю.Цэдэнбал даргын үйл хэрэгтэй холбоотой. Ю.Цэдэнбал дарга улс орныг толгойлж байх үед хөрш буюу тухайн үеийн зөвлөлтийн удирдлагуудтай хамтарсан үйлдвэр барих асуудлыг ярилцаж эхэлсэн. “Эрдэнэт үйлдвэр”байгуулагдсан нь Ю.Цэдэнбал даргын санаачилга, хөөцөлдөлгөө, учир явдлаа ололцохын тулд уйгагүй ярилцаж байсны үр дүн. Гэрээ хэлэлцээр хийж, хөөцөлдсөний дүнд энэ асуудал шийдэгдэж, үйлдвэр цаашлаад үйлдвэр дагасан 30-40 мянган хүнтэй хот байгуулахаар болсон юм.

- Мэдээж энэ хүний Монголын түүхэнд үзүүлсэн гавьяа их. Гэхдээ шүүмжлэлтэй хандах хэсэг бүлэг хүмүүс бас байдаг шүү дээ?

- Ю.Цэдэнбал даргыг нэг хэсэг их муулсан. Ажил хийж яваа хүн цоллуулах асуудал гаралгүй яахав.Гэхдээ зургаан зуун мянган хүн амтай, улс орноороо бичиг үсэггүй, өвчин зовлонд нэрвэгдсэн улсыг хүлээж аваад ямар хэмжээнд хүргэв гээд зөв талаас нь харвал үр дүнг тооцож болохоор. Том зураг, байр суурьнаас энэ үйл хэрэгт хандах хэрэгтэй. Тэр ч утгаар нь Ю.Цэдэнбал агсны мэндэлсэний зуун жилийн ой буюу 2016 онд “Эрдэнэнт үйлдвэр ХХК”-ийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгоё гэсэн санал гарсан. Уг саналын дагуу бид албан бичгээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өгч, хурал шийдвэрээ гаргаж,Засгийн газарт өргөн барьсан. Улмаар Засгийн газрын тогтоол гарч2016 онд буюу Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойгоор “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. Үүнээс хойш хоёр жил өнгөрлөө. Зүгээр нэрэмжит болгоод өнгөрөх биш, хийж бүтээсэн зүйл, үйл хэргийг нь орон нутагт сурталчилж, хойч үедээ таниулахгүй бол нэр төдий болоод мартагдах эрсдэлтэй.Энэ хүний түүх амьдрал гэдэг бол угтаа Монгол улсын түүх гэсэн үг юм. Хаанаас ямар учиртай, яаж яваад “Эрдэнэт үйлдвэр” ХХКЮ.Цэдэнбалын нэрэмжит болсныг мэдэхгүй хүмүүс цөөнгүй байдаг юм билээ.

- Таниулах, сурталчилах ажлыг ямар байдлаар зохион байгуулбал, үр өгөөж их, хүртээмж өндөр байх вэ? Академиас гарсан санал байгаа юу?

- Өмнө нь есөн сарын нэгэндМонгол улсын Ерөнхийлөгч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл заадаг байсан. Ядаж л энэ өдөр АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс зохион байгуулаад Монголын түүх, Ю.Цэдэнбал даргын үйл хэргийг залуучууд, хүүхдүүдэд таниулах ажлыг хиймээр байна.Бидний зүгээс “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийгЮ.Цэдэнбал даргын нэрэмжит болгосон учраас Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж талбай, хөшөө дурсгалтай болох саналыг оруулж Ю.Цэдэнбал даргын хөшөөг гендрекцийн урд талд босгосон. Үүнд үйлдвэрээс 37 сая төгрөг гаргаж, академи, үйлдвэр хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхны ээлж ашиглалтанд орсон өдөр буюу 12 сарын 11-нийөдөр нээсэн юм. Үндсэндээ нэрэмжит болгосноос хойш анхны томоохон ажил нь энэ гэж хэлж болно. Үргэлжлүүлээд хийх ч олон ажил байна. Ю.Цэдэнбал даргын үйл хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэсгийг түүхчилж, музейн нэг хэсэг байгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягийг өөрчлөөд “Ю.Цэдэнбалын нэрэмжит Эрдэнэт үйлдвэр ХХК”болгох гэдэг ч юмуу. Нэгэнт нэрэмжит болчихсон юм чинь буруу юм байхгүй шүү дээ. Үйлдвэрийн албан бичгийн маягт, бланкийг өөрчлөх гээд хийчихмээр зүйлс их байгаа. Үүнийг дан ганц академиас хөөцөлдөөд үр дүн бага, бидэнд засаг захиргааны эрх мэдэл байхгүй. Үүнийг уг нь орон нутгийн төр захиргааны байгууллага санаачилаад “Эрдэнэтүйлдвэр ХХК-д хандах хэрэгтэй юм.

- Илүүтэйгээр “Эрдэнэт үйлдвэр ХХК” лүү хандах хэрэгтэй гэдгийн учрыг тайлбарлавал?

- Ю.Цэдэнбал дарга зөвлөлтийн дээд удирдлага, төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хамтарсан үйлдвэрийн эхний гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, сайд нарын зөвлөлийн дарга н.Косининтой захиагаар харилцаж, саналаа хэлж байсан. Захиандаа, зарим асуудлыг яаж шийдэх, хөрөнгө мөнгийг хэрхэх, санхүүжилтийн хэдэн хувийг гаргах гэх мэтийн зүйлсийг тусгаж байсан гэдэг. Та нар бод л доо, өнөөдөр ганц амбаар барихадямар их ажил болж байна. Гэтэл энэ том хотыг, үйлдвэрийг дэд бүтэц, ус цахилгаан хангамжтай нь сургууль, соёл нийгмийн хэрэгцээг цогцоор нь шийдэж, төлөвлөж босгож, байгуулсан гээд. Зүгээр авчраад тавьчихсан юм шиг л зарим хүмүүс хараад байна. Тэгэхээр үүнийг бүтээн байгуулсан хүний үйл хэргийг сурталчилах ажил хиймээр байгаа юм.

- Бид гурван жилийн өмнөөс “Эрдэнэт хотын өдөр”-ийн тэмдэглэдэг болсонн. Үүнтэй холбож, сурталчилж ч болохоор юм.

- Тийм, Энэ өдөр Ю.Цэдэнбал даргын хандлага, бодлого Орос, Монгол улсуудын найрамдлыг ярихад буруудаад байх юм байхгүй. Гэвч өнөөдөр “Эрдэнэт хотын өдөр”-ийг хэтэрхий хөнгөн хийсвэр, хүний толгойд юм үлдэхээргүй л тэмдэглээд байгаа юм. Тэр өдрөөр нэг хүнд байр өгөөд л өнгөрнө. Улс орон хүнд байгаа нөхцөлд рекламны чанартай л юм болчихоод байгаа юм. Хөдөлмөр хийгээд, хүчээ дайчлаад тодорхой хэмжээний орлого олсон, байр, орон сууц авах нь дөхчихсөн хүмүүст дөхөм болгож, урамшуулал өгдөг байвал илүү дээрсэн.

- Тэгэхээр орон нутгийн үүрэг оролцоо л энд орхигдоод байна гэж хэлж болох уу?

- Орон нутгийн зүгээс ганцхан майнай байгууллагад хандах талаар энд яриагүй. Залуучууд, Эмэгтэйчүүдийн байгууллагыг мөн ялгаагүй хөдөлгөж болно. Найрамдал зуслан, цэцэрэг, сургууль, соёл, урлагийг яаж хөгжүүлж, салбар салбарт ямар бүтээн байгуулалт өрнөж байсан. Ямар хурал хийж, ямар асуудлыг хөндөж байсан зэргийг нухацтай судлаж эрдэм шинжилгээний бага хурал Их сургуулиудаа түшиглээд хийж болж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийг хөдөлгөх хэрэгтэй. Учир нь Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед Ю.Цэдэнбал дарга бүх яам, холбогдох байгууллага, апарат, намын төв хорооны дарга нартаа, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Улаанбаатар хотод ирэхэд ямар ч оочир дараалалгүй, “ногоон гэрэл”-ээр оруулж асуудлыг нь хурдан хугацаанд шийдэж бай гэж хүртэл үүрэг даалгавар өгч байсан байгаа юм. Ер нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, түргэн хугацаанд дуусгах, өндөр ач холбогдол өгч байсны илрэл гэж хэлж болно.

- Одоо эсрэгээр нь бодоод үзеь л дээ. Энэ бүтээн байгуулалт тухайн үед өрнөөгүй байсан бол юу болох байсан бол?

- Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр ХХК”байхгүй байсан бол Монгол яах байсан юм гэж төсөөлөхөд ч бэрх шүү дээ. Шилжилтийн он жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр ХХК” л улс орныг аварсан.Үйлдвэрээс л жаахан ашиг олж, төсвийн ажилчдын цалинг тавьдаг байлаа шүү дээ. Сүүлийн 40 жил Монгол улсад Эрдэнэт үйлдвэрээс өөр том бүтээн байгуулалт жишээ болгоод ярьчих зүйл байхгүй шүү дээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын жилүүдэд Ю.Цэдэнбал дарга дөрвөн удаа бүрэн болон хагас бүрэлдэхүүнтэйгээр явцтай танилцахаар ирж байсан. Тухайн үед байрлуулах зочид буудал ч баригдаагүй байсан үе. Одоо ингээд цаг хугацаа өнгөрөх тусам үүнийг мэддэг хүнховордож, мартагдаж эхэлнэ.

- Бид Ю.Цэдэнбал даргатай Эрдэнэт үйлдэр ХХК-ийг их холбож ярихаар Эрдэнэт хот орхигдчих гээд байдаг. Ялгаагүй л том бүтээн байгуулалт шүү дээ.

- Анх Булган аймгийн Эрдэнэт хороо гэж байгуулагдаад, илгээлтийн эзэд ирж байхад Эрдэнэтэд “Энд социалсит Эрдэнэт хот сүндэрлэн босно” гэсэн уриатай самбараас өөр юу ч үгүй, хөдөө тал, бэлчээр байсан. Ийм л талд хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг, өдгөө зуун мянган хүн амтай, Монгол улсын хоёр дахь том хот бий болсон байна шүү дээ.

- Оросууд бүтээн байгуулалтаас гадна европын соёлыг бидэнд сургасан хүмүүс юм шиг санагддаг?

- Тийм шүү, би өөрөө Увс аймгийн Баруунтуруун суманд арван жилээ төгссөн. Тэр үеийн сангийн аж ахуйд зоотехникч, агрономич гээд Орос мэргэжилтнүүл ид ажиллаж байсан. Энэ үед манайдатар газар эзэмших, усжуулах хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн. Монголчууд ер нь мал маллаж л явснаас газар тариалан эрхэлж байгаагүй хүмүүс. Тэнд ажиллаж байсан Оросуудаас л их юм сурсан. Тухайн үеийн сумын хүүхдүүд Орос мэргэжилтнүүдийн хүүхдүүдтэй найзлаж гадаад хэл сурсан.Тэнд байсан хүүхдүүд дотроос сайн орчуулагч болсон ч хүн байна. Хаа байсан малчны хотонд хүртэл соёлын үрийг тарьсан байгаа юм. Гэтэл Ардчилал гараад Оросууд Монголчуудыг дарлаж, эрх ашгаа бодож байсан гэж иргэд эсэргүүцэж эхэлсэн. Эрдэнэтэд ч хүртэл. Одоогийн гендрекцийн цаад талын зочид буудлын үүдэнд хуучин Монгол, Орос хоёр улсын сүлд байдаг байсан. Хийхдээ том жижгээсээ болсон уу, бүтцийн хувьд Орос улсын сүлдэн дотор Монголын сүлд орсон байдлаар хийсэн ньОрос улс биднийг эрхшээлдээ байлгаж байна зэрэг хардлагуудыг дагуулсан л даа. Тийм ч байхыг үгүйсгэхгүй. Аливаа улсын бодлого, ашиг сонирхол гэж байна. Майнайх ч ялгаагүй бусад улстай харьцахдаа эх орны эрх ашгаа дээгүүрт тавина. Их үү, бага уу гэдгээс л хамаарна. Энэ бүгдээс үл хамааран бид Оросуудаас суралцаж соёлт нийгэмд хөл тавьсан нь үнэн шүү дээ.

- Ю.Цэдэнбал дарга ч ялгаагүй Орос школтой хүн байсан?

- Саяхан би Баян-Өндөр сумын ЗДТГ орлоо. Тэнд үүдний дэлгэцэн дээр Ю.Цэдэнбал даргын хөшөөний нээлтийг харуулсан бичлэгийг тавьсан байна. Тэр бичлэгийг үзэж байгаа нэг хүнтэй хууч хөөрлөө, чацуу ч юм бид. Тэр хүнбичлэг үзээд Ю.Цэдэнбал даргыг ингэж л сурталчилах хэрэгтэй юм гэж ярьж байна. Ер нь бол Ю.Цэдэнбал даргыг улс орныг удирдаж байхад, төр засаг ямар байлаа. Нам нь нам шиг, төр нь төр шиг, иргэд нь иргэд шиг байсан. Одоо ерөөсөө М.Энхболдыг Н.Энхбаяр шиг гозогнуулаад аваад явах хэрэгтэй гэж ярьж байна. Би ч тэгж бодож байна. Хэн ч тэг, ингэ гэж хэлээгүй байхад тэр хүмүүс өөрөө, өөрийнхөөрөө харьцуулаад дүн тавьж байна шүү дээ.

Ц.Мянганбаяр: “Бүх шатанд боловсон хүчний зөв бодлого дутагдаж байна”


- Таны саяын ярианд цухас дурдсан хэсэг рүү оръё л доо. Таны хувьд Орхон аймгийн МАН-ыг 20 гаруй жил удирдсан, аймгийн ИТХ-ын анхны дарга.Одоогийн төрийн үйл ажиллагаанд хөндөнгөөс харахад хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

- Одоо бол нэг юм хөөцөлдөхөөр аваад үлдчихдэг хариу хэлдэггүй. Тэгээд байж байснаа өө бүтэхгүй гэдэг, эс үгүй бол шийдсэн болоод орхидог. Бидний үед чинь асуудлыг авч үзээд шуурхай тэр дор нь болно, болохгүй хариуг нь хэлдэг байсан. Бас судлах, хугацаа орох ч юм байна, бүгдийг нь шууд шийднэ гэж юу байхав. Ер нь ажлын арга барил шал ондоо л байсан.

- Хоёр арга барилыг хооронд нь харьцуулахад?

- Орон тоо маш их нэмэгдсэн байна. Би АИТХ-ын анхны дарга байхдаа ганцхан зааварчлагчтай байсан. Гэтэл одоо АИТХ 20 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусдаа ажлын албатай болсон. Аймгийн Засаг даргын тамгын газрын гурван давхар тэр чигээрээ хурлын байгууллага болсон байна лээ. Гэтэл тэр хэмжээгээр үйлчилгээний чанар сайжирсан уу гэхэд бас эргэлзээтэй. Аливаа юм чинь боловсон хүчинтэйгээ л холбоотой байна. Ягшат дамжлага, ажил төрлөөр дамжиж гараагүй хүмүүс аймгийн захиргаанд ч тэр, хурлын байгууллагад ажиллаж байна. Одоо Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээд арай гайгүй болох гэж байх шиг байна. Биднийг ажиллаж байх үед маш өндөр шалгуураар төрийн албан хаагчид томилогддог байсан. Боловсон хүчний бодлогоор аль ч шатанд ажил төрөлд нухлагдсан, туршлагатай, санаачилгатай, хариуцлагатай, мэргэшсэн хүмүүс ажилламаар байна. Хүнийг ойлгох наад захын мэдлэг, мэдрэмжтэй,үнэхээр ажил хийх гээд байна уу, худлаа мөнгө салгах гээд байна уу гэдгийг ялгаж салгадаг хүн л байх ёстой. Хийе, бүтээе гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг авч ажиллуулж өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр хөнгөн маягаар амьдрах гэсэн цүнх барьж гүйдэг нөхдүүд хэрэггүй. Боловсон хүчний бодлого аль ч шатанд ялгаагүй системгүй явж байна. Их хурлын гишүүд ч ялгаагүй, бүрэн боловсроогүй улсууд байсан байна. Бид нар тэр улсуудыг сонгосон байна. Улс эх орныхоо ашгийг бодоод маргалдаж, тэмцэлдсэн бол учир зүйгээ ололцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй огцорсон хэдэн нөхдүүд нь дараагийн гарч ирсэн хэдэн нөхдүүддээ өш санаж, буулгах гэж зүтгээд байна. Тэрний цаана улс эх орны ашиг явж байхад уяруулж, зөөлрүүлж бодох чадвар огцорсон нөхдүүдэд байх хэрэгтэй. Цаанаа намын нэр хүнд баларлаа. Ардын нам баларлаа, төр засаг ч баларлаа.

- Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудалаа олдоггүй гэдэг?

- Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр орон нутагт бас л хуваагдана. Тэнд эвлэрч чадахгүй бол энд ч ялгаагүй үзэл бодол, үйл хэргийг нь дэмждэг хүмүүсийнхээ заагаар ил гарахгүй ч аль хэдийн л хуваагдаад эхэлчихсэн л байгаа. Ер нь шударга юм ховордож, ноо-гүй зүйл бараг алга болж байна. Бүгд л харж, ярьж байна. Энэ нь цаанаа олон түмний дунд эрүүл биш уур амьсгалыг бий болгодог. Үүнийг нь ашигладаг, дөвийлгөж тавьдаг, хэсэг байна. Тэр хэсэг хэргийг нь гааруулаад ирэхээр өөрсдөө идэш л болоод байна шүү дээ.

- Шалтгааныг нь юу гэж харж байна?

- Хүнтэй л холбоотой. Удирдаж байгаа улсууд зарчимтай байх хэрэгтэй. Аль нь сайн хүн тэрийг л тавих хэрэгтэй. Нэг ёсондоо одоо тойрч гүйсэн, сонгуулийн үед хэд гурван цаас өгсөн, гараад гарын доор байж, үгнээс нь гарахгүй хүмүүс л ажиллаад байна шүү дээ. Дээр үед бол тал талаас шүүмжлээд байх газаргүй болгодог байлаа. Намын хянан шалгах хороо гээд намын гишүүний асуудлаар сахилга бат шудрага ёс, намын дүрэм, програмыг хүлээн зөвшөөрч дүрмийнхээ дагуу байж чадаж байна уу, үгүй юуг шалгадаг хороо байлаа.

- Одоо нам дотор шүүлтүүр байгаа юу?

- Намын шалгах хороо гэж байгаа, тэр яахав татвар, намын санхүүг зөв зарцуулж байна уу гэдгийг л шалгадаг. Яг гишүүд дээр шүүлтүүр гээд байх юм байхгүй. Зүв зүгээр гудамжинд явж байгаа хүнийг барьж аваад намд элсүүлчихэж байна. Ямар ч дүрэм журам програмд элсүүлэхгүй. Баахан л хүн элсүүлээд байдаг. Хуралдаа ч суудаггүй.Татвараа төлдөг ч юм уу, үгүй ч юм уу. Ямар ч хатуужил сууж, үзэл бодол нь төлөвшөөгүй иргэдийг элсүүлж л намын гишүүдийн тоо нэмэгдэж байгаагаар харагдуулж байна. Үүний цаана нам дагаж, ажил албан тушаал авдаг эрүүл бус тогтолцоо бий боллоо.

- Цаг хугацаагаар аваад үзвэл хэзээнээс ийм болчихсон юм бээ?. Таныг ажиллаж байха үед ийм хандлага ажиглагдаж байв уу?

- Миний үед намд элсэнэ гэдэг чинь эхлээд намын идэвхтнээр бүртгүүлнэ, дараа нь орлогч гишүүнээр элсэнэ. Тэгэхэд 2 хүн батлан даана. Дараагаар нь элсэлтийн комисс, намын комиссын хурлаар оруулаад тэгээд намын хорооны товчоогоор орж шийддэг. Тйим өндөр шалгуураар намын гишүүн болдог байсан. Аливаа юм бол хууль дүрмээрээ л явдаг байсан байна л даа. Намд улс оронд ч энийгээ л хатуу барьдаг гажиж болдоггүй, гажих сэтгэхүй ч байдаггүй л байлаа шүү дээ.

- Одоо тэгвэл бид яаж эрүүл зөв, тогтолцоо луу шилжих боломжтой вэ?

- Бүх шатанд боловсон хүчний бодлогыг зөв явуулмаар байна. Их хуралд ч тэр, орон нутагт ч тэр, ер нь бодлоготой бэлдэж зөв хүмүүсээр л удирдуулахгүй бол явахгүйболоод байна.Одоо байгаа нь бүрэн боловсроогүй, ажил явуулж байгаа арга нь бүлэглэсэн, нутгархсан, танил талаа татсан. 100 хувь биш юмаа гэхэд тийм элемэнтүүд тэнд явж байна. Шудрага ёс алдагдсан.

- Таны үед бүх зүйл өөр байсан гэх юм. Тэгвэл хэзээнээс яг ийм эрүүл бус тогтолцоотой болчихсон юм бэ?

- Ардчилал гараад л ийм боллоо шүү дээ. Үйл явц нь зөв байсан хэдий ч хэтэрхий увайгүй, хувиа бодсон нөхдүүд гарч ирсэн шүү дээ. Ардчилалын нөхдүүд чинь одоо яагаач үгүй юм шиг царайлж байна. Өөрсдөө ийм болгочхоод юу болоод ингэж ичихгүй дайраад байгаа юм гэдгийг гайхдаг юм. Гэхдээ энийг засч болно. Бүрэн төлөвшсөн хүмүүс аль ч шатанд, дээд шатанд бүр ч илүү ажилламаар байна.Яагаад гэхээр тэд нар мэдээлэлд илүү ойрхон байна. Жишээ нь жижиг дүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байна. Тэд энэ мэдээллийг иргэддээхүргэхээс илүү би тэр зээлийг авъя гэж бодож байна. Өөрийн эрх ашгийг өрөөлийн эрх ашгаас дээгүүр тавиад байгаа юм. Тийм учраас манайх боловсон хүчний бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Улсын их хурлын гишүүн, АИТХ-ын төлөөлөгч гэдэг чинь бас нэг жаахан намбатай амьдрал үзсэн хүн байх хэрэгтэй. Зүгээр нэг албан тушаал олж авах гэсэн шиг хэд гурван цаас өгдөг биш. Ний нуугүй ярихад орон нутгийн тендер энэ тэрийг чинь хэдэн төлөөлөгч нар нь хуваагаад авдаг юм шиг байна лээ. Ах дүү хамаатан садан нь. Яг хийе, бүтээе гэсэн хүмүүст бол олдохгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сантай л адилхан. Тэгэхээр манай гишүүд ч гэсэн авсан нь үнэн л байгаа байхгүй. Өнөөдөр О.Баасанхүү гишүүнээс нэг сэтгүүлч асууж байна лээ. Та М.Энхболдыг огцруулах саналд гарын үсэг зурах уу гэж, Тэгэхэд нь би ийм шоунд оролцохгүй гэж хэлж байна лээ. Үнэн шүү дээ. Баасанхүү гишүүн байтугай бид нар хүртэл шоу гэдгийг нь мэдээд байхад. Яг үнэн хэрэгтэй огцруулах саналд гарын үсэг зурах хүн нэг ч байхгүй. Ард иргэдэд тал олох гэж рекламдсан хүмүүс л байна. Үнэлгээ авах л гэж хийж байгаа болохоор. Огцрохгүй гэдгээ ч нөгөөх нь мэдэж л байгаа.

- Та бидний яриа явсаар улс төрийн сэдэв рүү орчихлоо. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор үзэл бодлоо ахмад улс төрчийн хувьд илэрхийлсэн таньд баярлалаа.

- Баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


123MoviesVarJan 29, 2019 85.203.20.5

More than 40 400 Movies! Try this 123 Movie... same imdb site!.. of video stream


Zochin Jan 18, 2019 202.131.243.190

Ahmadiin ugiig sonsoh l heregtei. Odoogiin zaluus ahmaduudaa zonoson ovgon emgen l gej boddog bolson bna lee. Ted tuulj irsen zam moroo ergetsuulen bodoj, zaluu ueiinhnee ali boloh baga aldaa gargaasai l gej bodoj sanaa onoogoo helne shuu dee. Zaluus shine bayan tseej ovchtei gedeg shig buh buruug hogshid ruugee chiheh hereggui. Mon shat shatnii alband tushaald huniig tavihdaa mergeshsen, ajlaa dooroos ni hurtel meddeg turshlagatai bolovson huchniig shilj songoj baimaar bna. Tegehgui bol odoo namd handiv ih baga ogsonoor ni alban tushaald ochdog bolj bgaa ni toriin albiig zarj bgaatai adil shuu dee. Aimgaas deeshhi alban tushaal bol UB-t baigaa tsoon toonii erh medeltei humuusiin tanil tal, nutag us, sadan torliin humuusiin hoorondiin shiiddeg asuudal bolson gehed hilsdehgui. Mongoor alban tushaald ochson noxduud tuhain gazraa bag burduuleh nereer mon l tanil talaa oruulj, mergeshsen humuusiig halj bgaa ni baiguullagiin darhlaag sulruulj, ajlaa meddeggui noxduud irgediig chiregduulj olon dahin naash tsaash yavuulj bgaa ni toriin albiig huchguiduulj olon niited ner hundiig ni unagaaj bnaa. Bid oorchlolt hiih estoi