Skip to main content

Түлээ түлшний үнэ харилцан адилгүй худалдаалагдаж байна.

        Манай аймагт түлээний мод худалдан борлуулдаг 3 зах үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгаас модны үнийг тогтвортой байлгана гэж байгаа ч эдгээр захуудад харилцан адилгүй үнээр буюу машин модыг 200-260 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна. Өнгөрсөн намар орон нутгаас түлээний модны үнийг тогтвортой байлгана гэхтэй зэрэгцээд түлээ түлшний үнэ ханш нэмэгдэж эхэлсэн. Хэсэгтээ л өөрийн хүссэн үнийг хэлж, иргэдийг авбал ав гэсэн шиг байсан модны ченжүүд өнгөрсөн сарын эхээр үнээ 20-40 мянган төгрөгөөр бууруулсан. Тэгвэл энэ үнээ тогтвортой барьж, сүүлийн үед Бугат модны захад машин мод 200-250мянга, Буянт хангай захад 240-260 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн Бугат захын хувьд худалдаа эрхлэгчдийн зүгээс одоогоор модны гоожин олгохгүй байгаатай холбоотой нөөц бага байгаа ч, ирэх 7 хоногоос гоожин олгож эхлэх болохоор цааш цаашдаа үнээ тогтвортой барих бүрэн боломжтой гэж байсан юм. Тус захад машин мод 200-250 мянга, морин тэрэг тод 50 мянга, шуудай нүүрс 8000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин иргэдэд арай ойр байрладаг хэрнээ яг ижилхэн хэмжээтэй модыг 10-30 мянган төгрөгөөр илүү үнэтэй худалдаалж байгаа Буянт хангай захын худалдаачид яриа өгөхөөс татгалзсан юм. Гэсэн хэдий ч “Сүүлийн үед үнээ аль болох тогтвортой барьж байгаа. Мөн модны гоожин өгөхгүй байгаагаас нийлүүлэлт буурч байна, 3 сарын эхээр өгч эхэлнэ гэсэн. Тиймээс цаашдаа модны үнэ өснө” гэж байгаа юм. Тус захын хувьд машин модыг 240-260 мянган төгрөгөөр, хөрөөдсөн модыг иргэдийн худалдан авах чадварт тохируулаад 50 мянган төгрөгөөс дээш үнээр, мөн шуудай нүүрсийг 6-7 мянгаар, шуудай түлээг 3500 төгрөгөөр борлуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


123MoviesVarJan 29, 2019 103.103.52.53

More than 61 885 Movies! Check this site 123 Movies free!.. same imdb! of streamin


ЗочинJan 11, 2019 172.69.254.18

BLOOMBERGTV -EER SAIJRUULSAN TULSHIIG TUUHII NUURSNEES HYAMD UILDVERLEHGUI BOL NIILUULELT ZOGSONO