Skip to main content

"Эрдэнэт" өртөө 12 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй бол тасалбар бичихгүй

            Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүүхдүүд галт тэргээр орон нутагт зорчих тохиолдол нэмэгдэж байна. Үүнээс болоод төмөр зам дахь цагдаагийн газраас 16 хүртэлх насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй зорчуулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байгаа бол Орхон аймагт 12-оос дээш насны хүүхдүүд дүүгээ харгалзан явах боломжтой байна

            ЕБС-ын амралт эхэлснээр насанд хүрээгүй хүүхэд галт тэргээр орон нутаг хооронд зорчих тохиолдол, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй зорчуулахыг оролдох үйлдлүүд гарч байгааг төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байсан. Түүнчлэн хүүхдүүд өртөө андуурч буух, унтаж байгаад буух ёстой өртөөгөө өнгөрч явах зэрэг асуудал үүсч байгаагаас эцэг эхчүүдийг хүүхдээ харгалзах хүнгүй зорчуулахгүй байхыг анхааруулж байсан. Тэгвэл Орхон аймгийн хувьд хүүхдийг харгалзах хүнгүй тохиолдолт тасалбар бичихгүй, заавал харгалзах хүнтэй зорчуулж байгаа гэнэ. Эрдэнэт өртөөний тасалбар, тээшийн кассын эрхлэгч Ц.Уранчимэгийн хэлж буйгаар "Эрдэнэт өртөөгөөр өдөртөө 250-350 зорчигч үйлчлүүлдэг байсан бол сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор 350-450 болж нэмэгджээ. Нийт зорчигчийн 30 орчим хувь нь насанд хүрээгүй хүүхэд байгаа гэнэ."

         Мөн хүүхдүүд амралтаараа хөдөө гэртээ эсвэл өвөө эмээ дээрээ очихоор 97, 109, 136-р километр дэх өртөөрүү ихээр явдаг бөгөөд тэднээс бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй бол нэг өртөөнд буух арай том хүүхдэд харгалзуулж, хамт тасалбарыг нь бичиж явуулдаг байна.Төмөр зам дахь цагдаагийн газраас 16 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй зорчуулахгүй байхыг анхааруулж байсан. Гэтэл Орхон аймагт хүүхдийг харгалзах хүнгүй бол тасалбар бичдэггүй гэж байгаа ч 12-оос дээш насны хүүхдийг том хүнд тооцож, том хүний зардал авдаг. Тиймээс 12-оос дээш насны хүүхдийг, ахлах ангийн хүүхдүүдийг харгалзах хүнгүй явуулах боломжтой байдаг. Бага насны хүүхдүүдийг 12-оос дээш насны хүүхдүүдэд хариуцуулаад явах боломжтой байдаг гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Гэтэл 12, 13 настай хүүхдүүд хангалттай бие даасан байдаг билүү, жаахан дүүгээ асарч явах чадвар хэр байгаа бол, насанд хүрсэн том хүмүүс хүртэл ганцаараа явахад хүндрэлтэй болсон энэ цагт үр хүүхдээ хараа хяналтгүй явуулсаар байх уу...

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

3 cэтгэгдэлтэй


ЗочинJan 20, 2019 172.69.254.18

VOKZAL HUUCHINDAA L BNA


ЗочинJan 11, 2019 172.69.254.18

UBTZ DAVHAR VAGONII TEZU HIIJ BAIGAA


ЗочинJan 11, 2019 172.69.254.60

ERDENETED DAVHAR AVTOBUS YAVUULDAG BOLMOOR