Skip to main content

Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны Онцлох эмэгтэйчүүд тодров

    Нийгмийн хариуцлагын бодлого зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК дэргэдээ Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын төрийн бус байгууллагуудыг дэмжин ажилладаг. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 2000 гаруй уурхайчин эмэгтэйчүүд ажиллаж байна. Тэдний нийтлэг эрх ашиг болон мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулан урам тэмүүлэл өгөх зорилго бүхий Эмэгтэйчүүдийн зөвлөл олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

     Тэдгээрийн нэг нь жил бүр уурхайчин эмэгтэйчүүдээ манлайлсан оны онцлох эмэгтэй тодруулах үйл ажиллагаа юм. Өнөөдөр 2018 оны Онцлох эмэгтэй цом гардуулах хүндэтгэлийн ёслол Оюу танхимд болов. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, оны ажлаараа бусдыгаа манлайлсан шилдэг эмэгтэйчүүд өнгөрсөн оны Онцлох эмэгтэй өргөмжлөл хүртлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн мэргэжилтэн Н.Хандсүрэн, “Эрдэнэтийн бүсгүйчүүл” сэтгүүлийн дизайнер Д.Нансалмаа, Орон сууцны хэсгийн технологич Б.Дайриймаа, Олон нийттэй харилцах албаны FM 107.1 радиогийн сэтгүүлч А.Бямбамаа, Авто тээврийн байгууллагын операторч Ц.Эрдэнэчимэг, Ил уурхайн маркшейдерийн туслах Б.Оюунтунгалаг нарын 40 эмэгтэйд “Онцлох эмэгтэй” цом өргөмжлөлийг тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Ерөнхий захирлын Ажлын албаны санхүү эдийн засгийн зөвлөх, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Д.Үүрийнтуяа,Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Сүхбат, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн З.Жаргалмаа нар хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэв. Мөн энэ үеэр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”, “Дурсгалын тэмдэг”-ээр 20 эмэгтэйг шагнаж, урамшууллаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй