Skip to main content

ПРОКУРОР: Д.Дамба-очир ЖДҮХС-аас барьцаагүй зээл авсан гэв

ПРОКУРОР:Д.Дамба-очир ЖДҮХС-аас барьцаагүй зээл авсан гэв
    Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.

    Үүр цайтал хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаас дээрх гишүүдийг шалгах үйл ажиллагаанд бүрэн эрх нь саад болохгүй гэх үндэслэлийг гаргав.

    Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 1
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

3 cэтгэгдэлтэй


123MoviesVarJan 29, 2019 216.82.243.84

More than 159 489 Movies! Try this 123Movies net... it like imdb site! of movie streaming


ЗочинJan 12, 2019 172.69.254.60

ERDENETIINHEN YUMIIG DUURAIHDAA SAIN TER N ULAANBAATRAAS DUTAHAARGUI BAILGADAG


ЗочинJan 11, 2019 66.181.187.32

Энэ хүний талаар гэгээтэй мэдээ хэзээ ч сонсож байгаагүй. Лүнгийн замыг тамын зам болгосон гээд л шуугиж байхад нь гэмшээд ичээд таг болж дээ гэж бодоход бүр УИХ н гишүүн болоод ирсэн