Skip to main content

Томуу өвчний гаралт ихэсвэл боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хаана

        Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 130 гаруй хэвтэн эмчлүүлэгчтэй байгаагаас томуугийн А хүрээний дэд хэв шинж буюу H1N1 вирусээр үүсгэгдсэн халдварын тохиолдол 3 бүртгэгдээд байна. Түүнчлэн Орхон аймгийн хэмжээнд тархвар судлалын 1 дэх долоо хоногт томуугийн харуулдан тандалтын 10 нэгжээс ирүүлсэн мэдээгээр 6156 хүн үйлчлүүлсний 340 нь буюу 5,5 хувийг томуу, томуу төст өвчин эзлэж өнгөрсөн 7 хоногоос 2,6 хувиар өссөн байна. 342 хэвтэн эмчлүүлэгсдийн 101 нь буюу 29,5 хувийг уушгины үрэвсэл амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант өвчтөн эзлэж байна. 2019 оны 1 дүгээр сарын 07-ы өдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 138 хүүхэд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмчлүүлж байгаа талаар Орхон аймгийн ЭМГ, БОЭТ, Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамтарсан хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.

        Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “БОЭТ ачаалал ихтэй байгаагаас хүүхдийн тасгийн үзлэгийн цагийг уртасгах, хүлээн авах дээр ажиллаж байгаа эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна” гэлээ. Харин Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга М.Болормаа “Томуу, томуу төст өвчний үед тархалтаас шалтгаалаад 4 үе шаттай арга хэмжээ авдаг. Ингэхдээ амбулаториор үйлчлүүлэгсдийн 5 хүртэлх хувь, 5-аас 9 хүртэлх, 10-аас 15 хувь хүртэлх, түүнээс дээш гэж ангилдаг. Одоогийн байдлаар Орхон аймагт энэ хувь 5-аас 9 хүртэлх хувь руу орчихсон байгаа учраас 2 дугаар үе шатны арга хэмжээг авч байна. Үүнээс нэмэгдсэн тохиолдолд бид боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авна” гэсэн юм.Одоогоор 6 ӨЭМТ-ийг цайны цаг гэлтгүй,ажлын өдрүүдэд 08-20 цаг, амралтын өдрүүдэд 10-16 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллуулж байна.

        Мөн хүүхдийн хувийн хэвшлийн үүдэн эмнэлгүүдийн үзлэгийн тарифийг хөнгөлөөд байгаа юм. ЕБС-ын сурагчдын амралт эхэлсэн энэ үед амьсгалын замын өвчин ийнхүү ихсэж байгаа нь хэдхэн хоногийн дараа сургууль цуглаад ирэхэд улам ихсэхгүй гэсэн баталгаа байхгүй.Тиймээс сургууль цуглахаас өмнө дорвитой арга хэмжээнүүдийг авч, иргэд рүү чиглэгдсэн өндөржүүлсэн бэлэн байдал төлөвлөгөөт ажлуудын үр дүнд цагаан сараас өмнө амьсгалын замын халдварт өвчин багасна хэмээн ЭМГ-ын зүгээс үзэж байна.Ард иргэдийн зүгээс ч өвдсөн тохиолдолд буюу өвчний гшүинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай өрхийн эмнэлгүүд болон мэргэжлийн эмчид хандах шаардлгатай байгаа бөгөөд өвчин гарсаны дараа бус гарахаас нь өмнө хувийн зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх талаар сэрэмжтэй хандахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй