Skip to main content

Хуулийн шинэ заалтуудын сургаар зарим аж ахуйн нэгжүүд дураараа үнээ нэмэх явдал ихэслээ

        Нэгдүгээр сарын нэгнээс зарим хуулиудад өөрчлөлт орж, нийгмийн даатгал болон цалингийн доод хэмжээ зэрэг томоохон өөрчлөлттэй заалтууд хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл үүний сургаар зарим хувийн компани бодлого чиглэл бүхий төр захиргааны байгууллагын шийдвэр зөвшөөрөлгүйгээр үнэ тарифаа нэмж байна.

        Орхон аймгийн хувьд такси үйлчилгээ эрхэлдэг цөөхөн буюу монополь шахуу ганц компани байдаг нь Автомастер ХХК. Гэтэл хуулийн заалтын сургаар такси үйлчилгээнийхээ үнийг 500 төгрөгөөр нэмсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна.Бензиний үнэ буурч эхэлж байгаа боловч хуулийн өөр заалтуудын сургаар үйл ажиллагаа эрхэлж байгаа компани бүр өөрсдийн үйлчилгээнийхээ үнийг нэмээд байвал өнөөдөр ард иргэд яах вэ...

Зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодож ард иргэдийг чирэгдүүлдэг энэ байдлаас болж жил бүр хүнс барааны үнэ тэнгэрт тултал нэмэгдэж байна. Үйлчилгээний үнээ ямар шалтгаанаар нэмсэн талаар Авто мастер төвийн захирал Б.Баатармөнхөөс тодруулахад, “Шинэ хуулиудтай холбоотой бүх юмны үнэ тариф өсөөд байгаа. Жолооч нарын маань тоо нь буурсан, орлого нь буурч байгаатай холбоотой” гэлээ. Мөн бүх юмны үнэ нэмэгдэж байхад такси, нийтийн тээврийн үнэ нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна. Мөн тус байгууллагын таксины жолооч Авто тээврийн үндэсний төвөөс хот доторх бүх такси үйлчилгээний үнийг нэмж байгаатай холбоотой гэсэн юм.

Харин энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Т.Бадамсэрээжид “Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг том хүн 600, хүүхэд 300 төгрөгөөр зорчих талаар санал ирсэн. Харин такси үйлчилгээний хөлсийг нэгдсэн тоолуур тавьсны дараагаар тогтоохоор судалгааны ажил явуулж байна. Одоогоор такси үйлчилгээний байгууллагуудын гэрээнд өөрчлөлт оруулж, тариф нэмнэ гэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Авто мастер төвийн тухайд 1 сарын 7-ны өдөр тариф нэмэх талаар хүсэлт ирүүлсэн боловч бид зөвшөөрөл олгоогүй. Орхон аймгийн хэмжээнд такси тоолууржуулах ажлыг хийсний дараа нэгдсэн үнийн зохицуулалт хийнэ гэсэн хариуг өгсөн” гэсэн юм.

        Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ... Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон бусад төрийн байгууллагууд энэ мэтчилэн дураараа үнэ нэмэх явдалтай тэмцэж яаралтай арга хэмжээ авахгүй бол үнийн өсөлт ард иргэдийг боомилж дуусгах нь ээ...

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинJan 14, 2019 172.69.254.60

Төрийн албаныханд нэмэгдэл олгохоор боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ. ГОК бас цалингаа дахин нэмнэ гэнэ. Хувийн хэвшилд ажиллах хүн олдохоо болилоо. Хувийнхан цалин, орлогоо нэмж хүнээ тогтоон барих хэрэгтэй болж бна. Үүний тулд үнэ тарифаа нэмэхээс өөр яах вэ дээ. Энэ жил бүх юмны үнэ угаасаа өснө


ЗочинJan 12, 2019 172.69.254.54

SHAHMAL TULSHIIG TUUHII NUURSNII UNEER BORLUULAAD BAIVAL SHAHMAL TULSH TODORHOI TSEGT HUREED ZOGSONO