Skip to main content

Орхон аймагт махны үнэ Улаанбаатараас 500-2000₮-өөр илүү байна

        Хятадууд мах их хэмжээгээр, үнэтэй авч байгаагаас болоод махны үнэ өсч байна гэсэн мэдээлэл тархах болсон. Тэгвэл энэ шалтгаан манай аймагт ч махны үнийн өсөлтийг бий болгож байна уу...

        Монголчууд намрын сүүл, өвлийн эхэн сард идшээ бэлтгэдэг заншилтай. Энэ үеэр орон нутгаас төв суурин газарт ирдэг махны хэмжээ ихэсдэгээс үнэ хямдарч, хотынхон хэдэн сарынхаа хүнсийг бэлтгэж, цагаан сараар хэрэглэх, үхрийн өвчүү, буузны махаа базааж авдаг байлаа. Харин хаврын цагт мах ховордож үнэ өсдөг нь хууль мэт байсан. Гэтэл энэ жилийн хувьд эсрэгээрээ байна. Орхон аймагт төдийгүй нийслэлд ч мөн махны үнэ тэнгэрт хадах болжээ. Уг нь Монгол улс 80 сая малтай, тоо толгой нь байнга өсч байхад махны үнэ нь байнга нэмэгдэж байна. Мал өсвөл махных нь үнэ буурмаар юм. Гэтэл өнөөдрийн байдлаар Хүлэг болон Цах худалдааны төв, Эрдмийт дэлгүүрүүдэд махны үнэ ястай, ясгүйгээсээ хамаараад хонины мах кг нь 6500-8200, хонины ууц 7000-7500, ямааны мах 6500-7800, адууны мах 6500-8500, үхрийн мах 9400-11000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Энэ нь Улаанбаатар хотынхоос даруй 500-аас 2000 төгрөгөөр илүү байгаа юм.

        Жил ирэх тусам махны үнэ өсөж байгаа нь дан ганц Хядадуудаас болж байна уу..аль эсвэл төр засгийн алдаатай бодлогын харгай юу...

Жил бүр мянгат малчид, төлчид шалгаруулдаг боловч жил бүр махны үнэ өссөөр... Уламжлалт цагаан сарын баяраар ард иргэд маань байдгаа гөвж дуусдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнөөгийн төр засгийн байдал, чоно борооноор гэгчээр урд зүг рүү бөөнөөр гаргаж буй махны нийлүүлэлт зэргээс болж иргэд байдгаа бараад зогсохгүй идэх махгүй баярлах нь холгүй болох гэж байна.Нийслэл хотод махны үнэ өсөлттэй байгаа ч гэсэн орон нутгийн хувьд тодорхой арга хэмжээ авч энэ талаар бодлого гаргаж ажиллахгүй бол иргэдийн зүгээс сар шинийн баяраар махны хомсдол, үнийн хөөрөгдөлд нам даруулж унах дээрээ тулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинJan 12, 2019 172.69.254.18

ERDENET GEJ OVORMOTS NER