Skip to main content

Сархиа уулын эрүүл мэндийн зам тавихад 73 сая төгрөг зарцуулна

        Тухайн жилийн төсвөөс шалтгаалан орон нутгийн хөрөнгө оруулалтад тусгах зардал буурч байгаа бөгөөд Орхон аймгийн хувьд орон нутгийн хөгжлийн сангаар хийх хөрөнгө оруулалтын зардал 2014 онд 6 тэрбум төгрөг, 2017онд 2,1 тэр бум төгрөг, 2018 онд 700 сая орчим болсон ажээ. Тэгвэл 2019 онд Баян-Өндөр суманд нийт 936 сая төгрөгөөр 45 ажил хийхээр төлөвлөсөн байна.

        Тус жагсаалтыг төлөвлөхдөө Баян-Өндөр сумын 19422 иргэнээс санал хүсэлт авсаны дагуу, хийх ажлыг эрэмбэлэн, энэ оны хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргажээ. Ингэснээр 2019 онд Баян-Өндөр сум нийт  963 сая төгрөгөөр, 45 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнээс Сархиа ууланд Эрүүл мэндийн алхалтын зам тавих, амралт чөлөөт цагийн талбайг 10 байршилд барих ажлууд нь иргэдийн эрүүл мэнд, нийгэмд чиглэсэн, ач холбогдол өндөр, томоохон төсөвт өртөгтэй онцлох ажлуудад тооцогдож байна. Тухайлбал Сархиа уулын чиглэлд эрүүл мэндийн зам тавих ажилд 73 сая төгрөг тусгагджээ . Энэ нь Баян өндөр сумын иргэд оршин суугчдаас гарсан санал санаачлагыг эрэмбэлсний дагуу хийж хэрэгжүүлж буй ажил гэдгийг холбогдох албан тушаалтан хэлж байна.

        Харин 2018 онд Баян-Өндөр суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 51 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүнээс агаар хөрсний бохирдлын учир шалтгааны судалгааг гэр хорооллын 50 цэгээс авсан байна. Энэ хүрээнд агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын нүхэн жорлонг эко нойл болгох зөвлөмж гарсны дагуу 2019 оны аймгийн хөрөнгө оруулалтад 300 сая төгрөгөөр эко нойл барихаар хөрөнгийг тусгаж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинJan 11, 2019 172.69.254.18

HAR UHAANAAR ERDENET OVOOTIIN TZ-G SARHIA UULIIN URDUUR TAVINA BIZDE