Skip to main content

Авто машины татвар, төлбөрөө хугацаанд нь төлөхийг анхааруулж байна

        Тогтоосон хугацаанд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчид зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулдаг. Тэгвэл тээврийн хэрэгслийн татварыг энэ сарын 2-ноос эхлэн энэхүү албан татварын тухай хуульд заасан журмын дагуу авч байна.

        Авто машин эзэмшигч бүр тээврийн хэрэгслийн албан татвар болоод агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр зэргийг өөрийн авто машин, тээврийн хэрэгслийн төрөл, даац, цилиндрийн багтаамжаас хамааран жил бүр төлөх ёстой байдаг. Тэгвэл энэ жилийн хувьд энэхүү татвар, төлбөрөө төлөх хугацаа 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хуульд заасан хугацааны дагуу татвараа төлөхий гтатварын байгууллагаас анхааруулж байна.

        Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, дагалдах төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.5.1,11.19.14-т заасны дагуу Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.  Харин тус албан татварын хэмжээ 2500-720 мянган төгрөг, агаарын бохирдлын төлбөр 1800-9500 төгрөг, авто зам ашигласны төлбөр 10-7 0 мянгантөгрөг байна гэж 2011 онд шинэчлэн батласан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


жолоочJan 9, 2019 202.9.43.152

Татвар төлөөд байхад энэ замаа ядаж нүхгүй болгож стандартад нийцүүлээч. Авах авч чадахгүй бол хууль торгуулиар айлгадгаа боль та нар











Мэдээний архив