Skip to main content

Хотын утаа дан ганц төрийн ажил биш иргэдийн өөрсдийн хандлагаас шалтгаалж арилна

    Орхон аймгийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэх яриа олон нийт, цахим сүлжээгээр шүүмжлэл дагуулах болсон. Холбогдох албаныхан ч агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бий гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, бууруулах арга зам нь бүх нийтийн хичээл зүтгэлийн үр дүнд бий болох асуудал гэж онцолжбайна.

Аймгийн хэмжээнд агаарын чанарыг  азотын давхар исэл, угаарын хий, хүхэрлэг хий, тоос, тоосонцор гэсэн 4 үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдрийн байдлаар агаар дахь азотын давхар исэл агаар дахь зөвшөөрөгдөх агууламжаас 1,5 дахин,зарим тохиолдолд 1,8 дахин их, тоос тоосонцорын хувьд 2-2,5 дахин давсан гэж мэргэжлийнхэнхэлж байна. Аймаг орон нутгаас агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд жилбүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ онд1000 цахилгаан халаагуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажилд нийт 240 гаруй сая төгрөг зарцуулах гэнэ.

    Гэвч агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр захиргаанаас анхаарч ажиллахдаа биш, айл өрх, иргэн бүр анхаарал хандуулж, хичээсний үр дүнд буурах боломжтой . Аймгаас утааг бууруулах чиглэлд цахилгаан халаагуурын үнэ тарифыг хөнгөлж, харин айл өрх бүр дулаан алдагдалгүй байх нь чухал. Хамгийн сүүлд Баян-Өндөр сум, Байгал орчин аялал жуулчлалын газраас хамтран айл өрхүүдэд дулаан алдагдлын судалгаа хйихэд дийлэнх айл өрх дулаан алдагдалтай. Үүний хирээр түлш их зарцуулсантай холбоотой утаа ялгарах, айл өрхүүдэд эдийн засгийн өртөг өндөр гарах шалтгаан болдог.

Нөгөө талаас иргэд хандлагаа өөрчлөх шаардлагатай гэнэ. Учир нь өнгөрсөн жил 40 орчим айл өрхөд туршилт хэлбэрээр, үнэ төлбөргүйгээр цахилгаан халаагуур тавьсан. Гэтэл сарын дараа иргэд цахилгааны төлбөрөө төл гээд байгаль орчны газартаа хандсан байна. Угтаа төрийн дэмжлэгийг, иргэд үр ашигтай зарцуулж, тог цахилгааны хэмнэх, 2 тарифт тоолуур хэрэглэх, шаталт бага түлш сонгон хэрэглэх гэх мэтээр амьдрал ахуйн орчин,тоос, утааг бууруулахад өөрсдөө нийгмийн хариуцлага хүлээх шаардлагатай ч зөвхөн төрийн байгууллагын нуруун дээрх ачаа мэтээр харж байгаа нь ташаа ойлголт юм.  Тиймээс айл өрх, иргэн бүр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд сэтгэлээ зориулан, аль болох шаталт, утаа тортог бага түлш хэрэглэх, байр орон сууцаа дулаанд холбох зэрэг олон шийдлээс эерэг зөв сонголт хийхийг уриалж байна. Дашрамд дурдахад аймаг орон нутгаас цахилгаан халаагуур хөнгөлттэй үнээр олгохоос гадна, шингэрүүлсэн шатдаг хийн халаагуурыг гэр хорооллын айл өрхүүдэд турших ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь урд өмнө нь хийгдэж байгаагүй туршилт гэдгээрээ онцлог гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй