Skip to main content

“Бомбуулай, Бөмбүүлэй" хоёрын зөвлөмжийг 5000 гаруй сурагчдад тараажээ

    Энэ оны 9 дүгээр сараас эхлэн Орхон аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс бага насны хүүхдүүдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зөв дадалд сургах зорилгоор “Бомбуулай, Бөмбүүлэй хоёрын зөвлөмж” гэсэн богино хэмжээний видео контент бэлтгэж телевиз, радиогоор болон цахимд цацаж эхэлсэн. Тэгвэл энэ удаад тус зөвлөмжүүдтэй холбоотой сургалтуудыг нэгээс 3 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, гарын авлага тараалаа.

    Ингэхдээ төрийн өмчийн 15 сургуулийн нэгээс 3 дугаар ангийн 147 бүлгийн 5000 гаруй сурагчдыг хамруулжээ. Энэхүү сургалтыг хүртээмжтэй явуулах үүднээс анги бүрт зохион байгуулсан бөгөөд сурагчид маш идэвхтэй, харилцан ярилцаж, санал бодол, сургалтын агуулгатай холбоотой мэдлэгээ хуваалцаж талаар албаны хүн ярьж байлаа.

    Мөн Хууль эрх зүйн хэлтсээс энэ хичээлийн жилд зөвхөн бага ангийн сурагчдад биш ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй