Skip to main content

“Увсын гацуур-2018” шинэ жилийн цэнгүүнд урьж байна

“Увсын гацуур-2018” шинэ жилийн цэнгүүнд урьж байна
    Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа Увс нутгийнхны “Увсын гацуур-2018” шинэ жилийн баярын цэнгүүн болох гэж байна. Орхон аймаг дахь Увс аймгийн Өлгий сумын нутгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Увсын гацуур-2018” цэнгүүн “Хангарьд палас”-д 2018.12.14-ний 17:00 цагт болохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

    Цэнгүүнд “Авъяаслаг монголчууд-2016” шоуны шилдгийн шилдэг оролцогч, хөтлөгч, дуучин Тоотын Ганбүргэд, Ж.Хишигбат, “Үл тасрах аялгуу” их наадмын гуравдугаар байрны шагналт, дуучин Х.Цэрэндаш, “UNIVERSE BEST SONGS-2016” шоуны шилдэг оролцогч, дуучин Б.Ариунаа болон өвлийн өвгөн, цасан охид, амьд хөгжмийн “БЕАКОН” хамтлаг “Оддын гялбаа” бүжгийн хамтлагийн уран бүтээлчид оролцож, мэндчилгээ дэвшүүлэх аж.

    Мөн шинэ жилийн цэнгүүний үеэр Увс нутгийнхны дунд шилдэг номинациудад шагнал гардуулах ёслол болохоор төлөвлөжээ.Түүнчлэн азын сугалаа 10 ширхэг /Супер азтан хурдан удмын даага/, дуудлага худалдаанаас гадна мэргэжлийн фото болон видео зураг авалтын үйлчилгээ авах боломжтой.

    Урлагийн тоглолт, гэнэтийн бэлгээр дүүрэн “Увсын гацуур-2018” шинэ жилийн баярын цэнгүүний таксыг Өлгий сумын нутгийн зөвлөлийн даргаас болон зохион байгуулах комиссоос авах боломжтой юм байна.

Харилцах утас; 88774444, 88332244, 88332299, 88201070, 99341617, 99031421

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй