Skip to main content

Эрдэнэт хотын гудамж талбайд 5 тонн бодис,1,5 тонн давс цацжээ

Эрдэнэт хотын гудамж талбайд 5 тонн бодис,1,5 тонн давс цацжээ
    Орхон аймагт 12 дугаар сарын нэгнээс 2-нд шилжих шөнө их хэмжээний цас орсон. Үүнтэй холбогдуулаад аймгийн Хот тохижуулах газар хариуцсан зам дагуу 5 тонн бодис, 1,5 тонн давс, 12м3 хайрга цацжээ.Их хэмжээний цасыг цэвэрлэх, зам дагуу бодис, давс цацах ажлыг Хот тохижуулах газар 2-ны өдрийн үүрийн 4 цагаас эхлэн 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 механикжсан бага оврын техник, 4 авто машинтайгаар хийж гүйцэтгэжээ.

    Аймгийн хэмжээнд нийт замыг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж Хот тохижуулах газар, Орхон АЗЗА, Эрдэнэт үйлдвэр ХХК гэсэн гурван байгууллага хуваан хариуцдаг юм. Ингэхдээ улсын чанартай 1001 замыг Орхон АЗЗА компани, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын автобус явдаг замыг тус үйлдвэр хариуцаж, үлдсэн замыг Хот тохижуулах газар хариуцдаг байна.

    Мөн Эрдэнэт үйлдвэр хариуцсан хэсгийн зам дээр цас хайлуулах зориулалтын бодис, давс цацахгүй, зөвхөн хайрга цацаж байгаагаас халтиргаа гулгаа нэмэгдэж, иргэд гомдол ихээр гаргаж байгааг Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр хэлж байсан юм. Иймээс Хот тохижуулах газраас аймгийн удирдлагуудад Эрдэнэт үйлдвэрийг хариуцсан зам дээрээ зориулалтын бодис, давс цацах, хайрга цацахгүй байх талаар шаардах албан тоот хүргүүлээд байгаа ч хариу өгөөгүй байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинDec 11, 2018 162.158.88.202

za shaana biz haana daws tastsaa we uildweriin tsatssan hairga tus bolson shuu tsatsah daws chgui baij onholdood bnuu erhemuudee