Skip to main content

Түүхий эдийн худалдааг нэг дор төвлөрүүлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байна

Түүхий эдийн худалдааг нэг дор төвлөрүүлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байна
    Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны үеэр Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт Баян-Өндөр сум газар нутгийн хувьд бэлчээрийн талбайгүйгээс цаашид малын тоо, чанар, удмын санг сайжруулах, эрүүл байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй учраас цаашид эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого баримтлан ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байлаа.

     Мөн түүхий эдийн худалдааг нэг дор төвлөрүүлэх ажилд онцгойлон анхаарч, ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ арьс шир, түүхий эдийн худалдааг “Таван Эрдэнэ” зах дээр төвлөрүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран худалдаа эрхлэгчдэд шаардлага тавьж байгаа ч иргэд, ААН-үүд хэрэгжилтийг хангахгүй байгаа гэнэ.

    Иймээс Баян-Өндөр сумаас ард иргэдэд малын гаралтай түүхий эдүүдийг “Таван Эрдэнэ” зах болон Тосгон-д байрлуулсан 8 павильонд аваачиж худалдахыг уриалж байгаа юм. Мөн энэ 7 хоногт Баян-Өндөр сумын хэмжээнд мал тооллогын ажил болоод 2018 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг гаргах ажлууд хийгдэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй