Skip to main content

“Эрдэнэт хотын өдөр”-т бүх байгууллага, хэлтэс агентлагууд оролцохыг үүрэгдэв

    Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанаар “ЭДЦС” ТӨХК 2018-11-27-ны өдрөөс өвлийн их ачааллын горимд шилжин 1 зуух, 1 турбин нэмж ажиллагаанд оруулан 4 зуух, 3 турбин 26-27мВт-ын горимын ачаалалтай ажиллаж эхэлснийг дуулгалаа.Мөн уламжлал ёсоор Баян-Өндөр сум, Жаргалант сумаас цаг үеийн мэдээллийг танилцууллаа.

    Тухайлбал, Баян-Өндөр сум болоод "Эрдэнэт ус" ОНӨХК-ийн холбогдох мэргэжилтнүүд хамтран гэрэлтүүлгийн нарийвчилсан тооллого хийсэн байна. Тооллогоор 11 сарын 27-ны байдлаар 1206 гэрэл асахгүй, 190 гэрэл анивчиж байгаа судалгаа гарчээ.

    Харин Жаргалант сумын тухайд малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 5000 тун вакцин ирснээс нийт малын 82 хувийг хамруулаад байна гэлээ. Мөн Жаргалант сумын 2 баг дээр цэргийн шинэчилсэн бүртгэл хийж байгаа гэнэ.Эрдэнэт хотын өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

     Үүнд байгууллага ААН, хэлтэс агентлаг тус бүр ач холбогдол өгч, хотын үүх түүхийг сурталчлан идэвх санаачлагатай ажиллахыг аймгийн засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч А.Түвшинжаргал үүрэг болголоо. Мөн энэ удаагийн шуурхай хуралдаанаар энэ баасан гаригт буюу 11 сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын хуралдаан хуралдахыг бүх хэлтэс агентлагт сануулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинDec 1, 2018 172.69.254.60

DIVAAJIN GEHEER ZUGEER NEG NOGOON BUS BAIDAGGUI TEND ZOHION BUTEEH AJIL UNDARCH BAIDAG