Skip to main content

Хүчтэй шуурганаар гэр хорооллын 14 дэд станцад гэмтэл гарчээ

Хүчтэй шуурганаар гэр хорооллын 14 дэд станцад гэмтэл гарчээ
    Өнгөрөгч 11 сарын 25-ны өдрийн 14 цаг 20 минутаас 14 цаг 35 минут хүртэл шороон шуурга шуурч, гаднах агаарын температурт мэдэгдэхүйц нөлөөлсөн юм. Тухайн үед салхины хурд 9-16м/сек хурдтай байсан бол оройны 17 цагаас 20 цаг хүртэл шуурганы хүч нэмэгдэж 12-20м/сек хүрсэн. Улмаар 23 цаг орчмоос салхины хүч буурч 10-16м/сек болжээ.

    Тус байгалийн үзэгдлээс шалтгаалан хэд хэдэн хохирол учирсан байна. Тодруулбал, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн хариуцдаг Дэнж, Эрдэнэ, Говил, Баянцагаан багийн айл өрхийг хангадаг 4 шугамд тасралт гарч, гэмтлийг холбогдох мэргэжилтнүүд 15-20 минутын хугацаанд засварлажээ.

    Мөн гэр хорооллын Цахилгаан эрчим хүчний 14 дэд станцын 220 болон 380 вольт-ийн агаарын дэд станцад хавиралт үүсч гэмтэл гарсныг засжээ.

    Баян-Өндөр сумын өвсний агуулахын блокон хашаа нурж, өвсний саравчны дээвэр хийсч унасан бөгөөд 6,7 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.Түүнчлэн жил бүр хүчтэй салхи шуурганд өртдөг төв цэнгэлдэх хүрээлэнгийн зарим хэсэгт дээвэр хуурч унан 7 сая төгрөгийн хохирлыг учруулжээ. Мөн мэргэжлийн байгууллагууд холбогдох мэдээллийг уламжилсан бөгөөд онцгой байдлын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ эцэслэн гарах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй