Skip to main content

Таван толгой Гашуун сухайтын чиглэлийын авто замын засварт 24 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ц.Болд: Зам засварын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулсан

Манай улсын нүүрсний экспортын гол гарц болохТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар “ГашуунСухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд Гашуунсухайт хилийн боомт дээр нүүрстээвэрлэсэн автомашины урт дараалал үүссэн. Дараалал үүсэх болсон шалтгаан ньюу вэ?

-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 550-650 нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Угтаа бол арван нэгдүгээр сарын 1-ний байдлаар өдөрт дунджаар 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан. Нүүрсний экспорт буурах болсон нь худалдан авагч тал буюу БНХАУ-тай холбоотой. Хятад улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл болон жолооч нар олгодог картаа шинэчилсэн учир нүүрсний экспортын хэмжээ буурсан. Мөн тухайн улсын гаалийн хяналт шалгалт чангарсан. Үүнээс улбаалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр урт дараалал үүсэж байна. Хуучин 55-60 км урттай дараалал хонодог байсан бол өнөөдрийн байдлаар 110-120 км урттай оочер дараалал үүссэн. Оочер дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэхүү оочер дарааллыг богино хугацаанд бууруулахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэлтийн уртын урт чиглэлээр тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог бууруулж, урт болон богино чиглэлийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ. Мөн уурхайнууд дээр графикийн дагуу ачилт хийхээр төлөвлөж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам дээр  өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт болон үнэ өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж байна. Энэ сарын 1-ний байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор 15.1 сая тонн нүүрс экспортод гарсан.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр гар чбуй аваар осол олон нийтийн анхаарлыг татаж байна. Осол гарах болсон үндсэншалтгаан нь юу вэ?

-Он гарснаар нийтдээ 464 удаагийн 1, 2, 3 зэрэглэлийн осол аваар бүртгэгдсэн. Нийт ослын 92.8хувь жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс улбаатай байдаг. Тодруулбал,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зогссон цувааны араас ирж мөргөсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол аваар гарч байна. Энэ хэрээр жолооч нар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж байна.Тиймээс манай компани Авто тээврийн үндэсний төв болон уурхайнуудтай хамтран тээвэрлэгч компаниуд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын автозамын засварын ажил дууссан уу?

-Замын засвар арчлалтын ажил бүрэн дууссан. Зам засвар, арчлалт, шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл зэрэг ажилд нийтдээ 24 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Улсын комисс хүлээн авсан. Үүнээс гадна хоёр дахь км дээр 1000 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор барихаар ажиллаж байна. 228 км буюу Гашуунсухайт боомтын наана 2800 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор байгуулна. Амралтын үйлчилгээний цогцолборт 300 хүнийг нэгэн зэрэг хүлээн авч хооллох танхим, 200 хүний багтаамжтай үзвэрийн танхим, эмнэлэг болон нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ багтаж байгаа. Энэ зогсоол ирэх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орно.

-Замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх төв байгуулах санаачилга гарсан байсан. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?

-2019 оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын засвар, арчлалтыг гүйцэтгэх төв байгуулахаар “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан бөгөөд судалгааны ажил хийгдэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй