Эрдэнэт

“Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”-ныхон дотоодын ААН-үүдийг дэмжинэ

    Үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн “үйлдвэрлэлийн хот” хэмээн нэрлэгдсэн “Эрдэнэт хот өнөөдөр үйлдвэрлэгч хот байж чадаж байна уу” гэх асуудлыг Эрдэнэтийн уугуул залуус хөндөж эхэллээ. Тиймээс Орхон аймгийн залуус нэгдэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээ дэмжихийг уриалан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” ТББ-ыг байгуулан орон нутгийн үйлдвэрлэгчдээ ашиг сонирхолгүйгээр дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар болжээ. Өнөөрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэртэй хамтын ажиллагаатай 135 АНН ажилладаг байна. Эдгээрээс 2016 онд 11 АНН 5.1 тэрбум төгрөг, 2017 онд 13 ААН 7.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж хамтран ажиллажээ.

 2016 онд 11 АНН 5.1 тэрбум төгрөг, 2017 онд 13 ААН 7.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж хамтран ажиллажээ.

    Харин Орхон аймагт 4800 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг ч “Эрдэнэт” үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хангах нөхцөл бололцоо дутмаг байдаг тул ийнхүү холбоо байгуулан дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж Эрдэнэтийн залуус үзсэн байна. Ялангуяа орон нутгийн дотоодын ААН баяглаг бүтээгчид нам, улс төрөөс үл хамааран томоохон ААН, Эрдэнэт үйлдвэр, Аймагт шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлтэд давуу эрхтэйгээр оролцож хөгждөг байх шаардлагатай ба энэ хүрээнд залуучуудын бүтээлч санааг дэмжих, хөгжүүлэх, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгч ААН-үүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, орон нутгийн тендер худалдан авах үйл ажиллагаанд давуу эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх чиглэлд ямар ч ашиг сонирхолгүйгээр дэмжин ажиллахаа тус холбооны залуус илэрхийлж байсан юм.

     “Үйлдвэрлэлийн гэгдэх Эрдэнэт хотын залуус нэгдэн дотоодыг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажилласнаар өндөр хөгжилтэй орнуудын адилаар тухайн орон нутагт шаардлагатай, хэрэгцээтэй үйлдвэрлэлийг орон нутгийн ААН-үүд хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь ААН-үүдэд нийгмийн хариуцлага, чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийгэмд байр сууриа бататгахад чухал түлхэц болно гэж бид үзэж байна” хэмээн “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн У.Энхбаяр хэлсэн юм. Тэрбээр мөн “Цаашид бид “Эрдэнэт” үйлдвэрт орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих санал хүргүүлнэ. Мөн ААН-ийн төсөл хөтөлбөрийг дэмжин ажлын хүрээнд аргазүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ амжилттай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтыг зуучилж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

4 cэтгэгдэлтэй


inews2 days ago 202.4.116.250

Как в Автокад сделать, построить сопряжение угла, указать радиус сопряжения и многое другое на на сайте.


ErdenetNov 6, 2018 202.131.243.190

Тиймээс “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагад зөвхөн тус хотод төрж, өссөн залуучууд нэгдсэн нь онцлог юм. Юу вэ, Эд нар эрдэнэтийг өмчлөөд байгаамуу


ЗочинNov 6, 2018 202.9.42.138

Zuw shude hotiin darga nariin companyyd arai dawarch baina


ЗочинNov 6, 2018 202.131.243.190

kkk