Skip to main content

Өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийн мэдээллийг ил болгох үүрэг өгөв

Өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийн мэдээллийг ил болгох үүрэг өгөв
     Уламжлал ёсоор даваа гариг бүр хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж өндөрлөлөө. Шуурхай хуралдаанаар удаашралтай байгаа ажлуудад хариуцсан хэлтэс агентлагууд шаардлагатай хяналтыг тавихгүй байгааг санууллаа. Үүнээс улбаалан өнөөдрийг хүртэл зарим өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгааг онцлов.

    Мөн хуралдааны үеэр Баян-Өндөр сумаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйлчилгээнд холбогдох албаныхантай хамтран хяналт тавихад зөрчил ихээр илэрсэн төдийгүй, нийтийн тээврийн үйлчилгээг зайлшгүй сайжруулах, цаг, маршрутыг нарийн мөрдүүлэх шаардлагатай байгааг онцлон, хяналт тавьж ажиллахыг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтод үүрэг болголоо.

    Засаг даргын шуурхай хуралдааны гол шийдвэр нь өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийн мэдээллийг хэвлэл мэдээлэлд ил тод байх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Энэ хүрээнд өмнөх жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангаас зээл авч зээлийн эргэн төлөлтийг удаашруулсан, хохирол учруулсан зарим ААН, иргэдийг нийтэд зарлахаар болов.

    Дашрамд дурдахад, Орхон аймгийн хэмжээнд өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих таван төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог байна. Тодруулбал, Сум хөгжүүлэх сангийн зээл, ХХҮГ-аас олгодог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, ХХААГ-ын ЖДҮЭ-ийг дэмжих сангийн зээл, Азийн хөгжлийн банк, зээлийн батлан даалтын сангаас олгодог зээл, АЗДТГ-аас өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээл олгогддог байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй