Skip to main content

Жаргалантын “Алтан намар-2018” арга хэмжээний үеэр цагаан тоосны талаар мэдээлэл хийнэ

Жаргалантын “Алтан намар-2018” арга хэмжээний үеэр цагаан тоосны талаар мэдээлэл хийнэ
    Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Жаргалант суманд өнгөрсөн өвөл малын гоц халдварт шүлхий өвчин гарч орон нутагт ихээхэн хохирол учруулсан билээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногоос эхлэн Жаргалант суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийх ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар 80 айл өрхийн 1542 толгой малыг вакцинжуулжээ. Сумын хэмжээнд нийт 32 мянган толгой мал вакцинжуулах шаардлагатай бөгөөд хувийн мал эмнэлгээр вакцинжуулалтыг хийлгэж байна.

    Мөн Жаргалант сум намрын ногоо хураалт бүрэн дууссантай холбоотойгоор “Алтан намар 2018” ургацын баярын арга хэмжээ энэ сарын 8, 9-ны өдрүүдэд болох гэнэ. Энэ үеэр тариаланчдад болон иргэдэд Цагаан тоостой холбоотой мэдээллийг Мэргэжлийн байгууллагууд хийхээрээ онцлог байх юм.Мөн ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлүүдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох болсон байна.

     Мөн тус суманд газар олголт хийгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт 54 өрхөд 40 м2 зуслангийн газар олгосон бол энэ 7 хоногт ногооны болон хашааны газар олголт хийгдэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


mof4 days ago 186.46.160.54

Автокад "Сопряжение". Команда в Автокад "Сопряжение" позволит сделать скругление и сопряжение кромок двух 2D-объектов или смежных граней 3D-тела. Как сделать сопряжение и скругление углов в Автокад. Построение сопряжения с обрезкой и без обрезки концов объектов за скруглением. Как в Автокад сделать (построить) сопряжение с автоматическим скруглением всех углов полилинии, параллельных прямых, непересекающихся объектов. Циклический режим работы команды Сопряжение. Статья. Видео. Читайте, смотрите на на сайте.