Skip to main content

Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн боллоо

Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн боллоо
    Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-д Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут оролцож үг хэлсэн юм.

     Аймгийн хэмжээнд төрийн чиг үүрэг бүхий 90 гаруй байгууллагад 4380 хүн ажиллаж байгаагаас зөвлөгөөнд 30 гаруй байгууллагын 450 орчим албан хаагчид оролцлоо. “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-өөр Гурван тулгуурт хөгжлийн бодлого-Төрийн албаны шинэчлэл, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт, Төрийн албан хаагчдын ажлын байрны дүн шинжилгээ зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

     МУ-ын Засгийн газар, төрийн албаны зөвлөлөөс төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх чиглэлд анхаарал хандуулж буй талаар албаны хүмүүс онцоллоо. Мөн төрийн албаны шинэчлэлийн бодлогын хүрээнд “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлаж 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлэхээр болсон.

    Энэ нь одоо хэрэгжиж буй хуулиас хүний нөөцийн томилгоо, төрийн албаны шалгалтууд, төрийн албан хаагчийн хариуцлага, нийгмийн баталгааг хангах асуудлуудыг шинэчлэн хуульчилснаараа онцлог юм. Мөн төрийн албаны шинэчлэлийн стратеги, төрийн байгууллагын бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх үүднээс стандарт боловсруулж мөрдүүлэх зэрэг бодлогын хэд хэдэн баримт бичиг боловсруулагдаж байгааг зөвлөгөөнд оролцогчдод дуулгалаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


Cromi4 days ago 109.160.53.215

Сопряжение в Автокад. Команда в Автокад "Сопряжение" позволит сделать скругление и сопряжение кромок двух 2D-объектов или смежных граней 3D-тела. Как сделать сопряжение и скругление углов в Автокад. Построение сопряжения с обрезкой и без обрезки концов объектов за скруглением. Как в Автокад сделать (построить) сопряжение с автоматическим скруглением всех углов полилинии, параллельных прямых, непересекающихся объектов. Циклический режим работы команды Сопряжение. Статья, видео читайте, смотрите на сайте.


mof4 days ago 195.209.176.2

Автокад "Сопряжение". Команда в Автокад "Сопряжение" позволит сделать скругление и сопряжение кромок двух 2D-объектов или смежных граней 3D-тела. Как сделать сопряжение и скругление углов в Автокад. Построение сопряжения с обрезкой и без обрезки концов объектов за скруглением. Как в Автокад сделать (построить) сопряжение с автоматическим скруглением всех углов полилинии, параллельных прямых, непересекающихся объектов. Циклический режим работы команды Сопряжение. Статья. Видео. Читайте, смотрите на на сайте.