Skip to main content

Эрдэнэтийн залуус эрч хүч, шинэ мэдээллээр цэнэг авлаа

    “Unread media”-ийн залуус “Inspired” арга хэмжээг энэ сарын 25-нд Эрдэнэт хотноо зохион байгууллаа. “Inspired Erdenet” рага хэмжээг зохион байгуулагчид хэлэхдээ, “Inspired Erdenet бол мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, орон нутгийн залуусыг урам зоригоор тэтгэх зорилго тээсэн бидний аяллын эхний цэг юм.

     Тус арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын залуу лидерүүд, шилдэг мэргэжилтнүүд карьераа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг хүргэж, цахиур хагалж буй стартап компаниудыг үүсгэн байгуулагчид бизнесийн түүхээ хуваалцах болно” хэмээн тайлбарласан. Тиймээс ч тус арга хэмжээ нь орон нутагт анх удаа зохиогдсон нь энэ бөгөөд Эрдэнэтийн оюунлаг залуус идэвхтэй оролцсон юм.

     “Inspired” арга хэмжээг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэнгээс дэмжиж, хамтран зохион байгуулсан ба “Unread”-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал, “Nest academy”-ийн үүсгэн байгуулагч Б.Бөртэ-Үжин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нар илтгэл тавьж, залууст мэдлэг, туршлагаасаа хуваалцсан. Дэлхийн томоохон их сургуулиудыг амжилттай төгссөн эдгээр илтгэгчид өөрсдийн алдаа, оноо, сургамжаас хуваалцсан бөгөөд үзэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлснээрээ тус арга хэмжээ халуун дулаан уур амьсгалтай болж байлаа.

    Тухайлбал, англи хэл сурах залууст ямар бэрхшээл тулгардаг хийгээд цагийг хэрхэн үр бүтээлтэйгээр өөртөө ашигтайгаар зарцуулах тухай үнэтэй зөвлөгөө өгч байв. Мөн орчин үеийн технологийн хандлага, залуусын сурч боловсрох орчин зэрэг олон сонирхолтой зүйлсийн талаар залууст мэдлэг мэдээлэл болох арга хэмжээ болсон юм.

    Түүнчлэн зочин илтгэгч “M+” аппликэйшний үүсгэн байгуулагч Эрдэнэт хотын уугуул Х.Эрдэнэбаяр өөрийн хийж бүтээж буй медиа төслийн талаар болон дижитал контентийн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийхээ талаар залууст сонирхолтой ярилцлага хийлээ. Тэрбээр Хятад болон Японоос хөрөнгө оруулалт амжилттай татсан тухайгаа, цаашид хэрхэн аппликейшнээ хөгжүүлэх тухайгаа хуваалцсан юм.

    Сонирхуулахад, “Unread” арга хэмжээнд зориулж зохион байгуулагчдын зүгээс 400 тасалбар худалдсан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр нэмж 100 тасалбар худалдан, Эрдэнэтийн залуус суудалгүй ч гэсэн илтгэлүүдийг шимтэн сонсож байснаас залуусын шинийг эрэлхийлж буй нь харагдаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинOct 28, 2018 172.69.254.6

joloochgui mashin udahgui mongold nevtreh baih joloochgui mashindaa jps suurluulj suuh tsagaa