Эрдэнэт

Д.Соёлчхүү: “Том” ажлуудын сүүдэрт жижиг асуудлууд орхигдоод байна

    Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, Засаг даргын шуурхай хуралдааны дэг зэрэг шинэлэг зүйлсийг тамгын газарт төлөвшүүлж, нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүүтэй ярилцлаа.

-Таны хувьд тамгын газрын даргаас гадна Орхон аймгийн төрийн албаны зөвлөлийн даргаар ажилладаг. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019.01.01 сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн дагуу төрийн албан хаагчдад ямар боломж гарч ирж байгаа вэ ?

    - Төрийн албаны хууль анх 1994 онд батлагдсанаас хойш өмнө нь нэг биш удаа шинэчлэгдсэн. Энэ хуулиар төрийн албан хаагчдын ялангуяа захиргааны албан хаагчдын сахилга, хариуцлагыг чангатгасан. Мөн олон жил яригдаад биелэхгүй байсан “мерит” зарчим мөрдөгдөж эхэлнэ. Албан тушаал бүр дээр тусгай шалгуурууд тавигдаж байгаа. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны төвшин дээшлэж байна. Тухайлбал төрийн захиргааны албан хаагч ямарч нэмэгдэлгүй ажилладаг байсан бол одоо илүү цагаар ажилласан гэх мэт нэмэгдлээ авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нь 36 сарын тэтгэмж олгох гэх мэт өөрчлөлтүүд орсон. Төрийн албаны зөвлөлийг илүү хараат бус болгосон. Хариуцлагын тогтолцоо тодорхой болсон. Өмнө нь дүрмээр зохицуулж байсан ёс зүйн харилцааг энэ хуулиар зохицуулах болсон .Өөрөөр хэлбэл төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх нийгмийн баталгааг сайжруулах, хамтын харилцааг тодорхой болгох тал дээр ач холбогдолтой болсон.

Төрийн албан хаагчдын ажлын байр баталгаатай байх чиглэлээр туссан зүйл заалт нь бий юу?

    -Төрийн захиргааны албан хаагч буруу шийдвэр гаргаж, албан хаагчийг ажлаас халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг буруу шийдвэр гаргасан албан хаагч өөрөө төлдөг болж байгаа. Өөрөөр хэлбэл байгууллагын дарга тухайн ажилтанд учруулсан хохирлоо өөрөө төлж байгаа нь бас нэгэн дэвшил гэж хэлж болно.

- Уг хуулиар төрийн албан хаагчид өсөн дэвжих, баталгаатай ажиллах нөхцөл боломжийг нь хангаж өгч байна. Орхон аймагт мөн адил төрийн албан хаагчдаас гаргасан саналуудыг эхнээс нь ажил хэрэг болгох гэж байна. Тодруулбал төрийн байгууллагын цагийн хуваарийг өөрчлөх төслийг АИТХ-д өргөн барихад бэлэн болсон гэдгийг та мэдэгдсэн. Ер нь төрийн албан хаагчдаас ямар саналууд гарав Эдгээрээс яг төсөл болоод АИТХ-д өргөн барих нь ямар саналууд байна?

    - Төрийн албан хаагчидтай Засаг дарга уулзалт зохион байгуулахад олон санал гарсан. Үүний дагуу ажил, хэрэг болоод эхнээсээ 18 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн ажлын цагийн хуваарийг цэцэрлэг сургуулийн цагаас зөрүүлэх, үдийн цайны цагийг нэг цаг болгох санал байсан. Тиймээс холбогдох хэлтсүүд судлажажлын цагийг өөрчлөх санал боловсруулсан. Энэ асуудлыг Засаг дарга захирамж гаргаад өөрчилж болох хэдий ч олонхийн саналаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн учир ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд өргөн барина.

Тиймээс асуудлыг шийдэхээр ажлын цагийг 08:30-12:30, 13:30-17:30 гэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал боловсруулсан.

        Ихэнх төрийн албан хаагчид өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Яахав өгдөггүй ч хэсэг байна. Хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдал яригдаж байгаа юм. Өглөө 08:00-аас ажилтай хүмүүс хүүхдүүдээ зам дээр буулгаад л цэцэрлэг рүү нь гүйлгэчихдэг. Дээрээс нь яг энэ үеэр автомашины урсгал ихсэж, түгжрэл үүсдэг. Тиймээс асуудлыг шийдэхээр ажлын цагийг 08:30-12:30, 13:30-17:30 гэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал боловсруулсан.

- Энэхүү асуудал дээр эсрэг болон зөрүүтэй саналтай иргэд цөөнгүй байсан?

    - Ямар ч шийдвэр гарсан эсэргүүцдэг хүмүүс байдаг. Төрийн байгууллагууд эрт ажиллаж, орой тарах ёстой гэж үздэг хүмүүс байна. Өөрийнхөө ажлыг тараад ирэхэд төрийн албан хаагчид ажиллаж байх ёстой гэж хараад байгаа юм. Тэнд хүн ажиллаж байгаа гэдгийг мартаж болохгүй, бусадтай л адилхан ээж, аав, хань ижил гэр бүл үр хүүхэдтэй хүмүүс тэд амрах, гэр бүлдээ цаг зарцуулах эрхтэй. Хамгийн гол нь бид хүнээ, хүүхдүүдээ бодсон шийдвэрийг гаргах ёстой. Тиймээс л энэ төслийг оруулж байна. Батлагдах эсэхийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шийднэ.

- Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажил багтдаг. Энэ чиглэлээр ер нь өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийгдсэн бэ?

    - Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академид төрийн албан хаагчид мэргэшлээ дээшлүүлэх боломж нээлттэй байдаг. 10 дугаар сарын 15-ны өдөр Удирдлагын академийн тэтгэлэгт сургалт болон элсэлтийн шалгалт Орхон аймагт зохион байгуулагдлаа. Үүнд тамгын газраас 2 хүн, бусад төрийн байгууллагаас 10 гаруй хүн тэнцсэн. Ерөнхийдөө бол жилдээ 10-15 төрийн албан хаагч мэргэжил дээшлүүлж суралцдаг. Мөн дээрээс нь төрийн албан хаагчид үргэлж өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг эрмэлздэг байх ёстой. Удахгүй төрийн албан хаагчдын зөвлөгөөн болно. Үүнд дээр тодорхой мэдээлэл өгнө. 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

- Ерөнхийдөө төрийн албан хаагчдад олгодог нөхцөл боломжийн талаар түлхүү ярилаа. Энэ жилийг Засгийн газрын тогтоолоор Сахилга, хариуцлагыг сайжруулах жил болгон зарласан. Үүний дагуу төрийн байгууллагуудаар хяналт шалгалтын ажил хийгдсэн. Ер нь төрийн албан хаагчдын сахилга бат хэр байна. Нэг удаагийн шалгалтаар яваад үүнийг дүгнэнэ гэдэг өөрөө бас өрөөсгөл ч юм шиг?

    - Мэдээж, нэг удаагийн шалгалтаар тийм байна гээд дүгнэх өрөөсгөл, байнга шалгах нь эргээд ажилд хүндрэлтэй. Тэнд төрийн албаны ажил тасралтгүй явж байгаа. Гэхдээ хяналт шалгалт өмнөх жилүүдээс эрс сайжирсан. Энэ шалгалтаар төрийн албан хаагчдын ажлын байран дээрх сахилга хариуцлага боломжийн байсан. Ажлын байраа орхиж явсан, архи согтууруулах ундаа хадгалсан тохиолдол гараагүй. Мөн хувцаслалт эмх цэгцийг шалгахад сайн байсан.

Ажлын байраа орхиж явсан, архи согтууруулах ундаа хадгалсан тохиолдол гараагүй.

    Олон хүн үйлчлүүлдэг, ачаалал өндөртэй төрийн байгууллагууд БОЭТ,ГХБХБГ гэх мэтчилэн газруудын албан хаагчдын асуудал байнга яригддаг. Зуун хүнд үйлчлэхэд ямар нэг шалтгаанаар хэд хэдэн хүний хүсэлт шийдэгдэхгүй байх тохиолдол байдаг. Ажил нь бүтсэн хүн баярлалаа гэдэггүй бүтээгүй нь л гомдол гаргадаг. Төрийн албан хаагчдын ажлын ачаалал маш их болсон. Тиймээс л төрийн албан хаагчийн харилцааны тухай асуудал байнга гардаг. Мөн иргэд ч гэсэн харилцаандаа анхаарах хэрэгтэй. Бас хувь хүнийх нь тэвчээрийг бардаг иргэд байдаг. Эцэст нь хэлэхэд төрийн албан хаагч ч гэсэн хүн шүүдээ.

- Тэгэхээр нь үүнийг яаж зохицуулах боломжтой юм бэ?

    - Ачааллыг бууруулъя гэвэл иргэдэд үйлчилдэг төрийн албан хаагчдын тоог нэмэх шаардлагатай. Төрийн албан хаагчдын тоо тэд болж өслөө гэсэн мэдээлэл явахаар иргэд, дарга нар нэмэгдэж байгаа юм шиг хардаг. Гэтэл энэ тоо шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж байгаа албан хаагчдаар нэмэгддэг. Гэхдээ ачаалал буурдаггүй. Үүнийг л иргэд төрийн алба “данхайгаад” байна гэж хардаг. Гэтэл АЗДТГ гэхэд арван хэдэн жилийн өмнө ямар бүтэц орон тоотой ажиллаж байсан тэр хэвээрээ л байна. Тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагчдын хийдэг байсан ажлыг одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ажилтай харьцуулшгүй. Хамрах хүрээ өргөжиж, хариуцах ажил нэмэгдсэн.

- Гэхдээ төрийн албан хаагчдыг иргэд шүүмжлэх хандлагатай байдаг?

- Төрийн албаны нэр хүндийг сайжруулах, өргөх гэдэг асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй. Сүүлийн 25 жил энэ тогтолцоо алдагдаж ирсэн. Түрүүн хэлсэнчлэн бид 10 жилийн өмнөх бүтцээрээ одоогийнхоо асуудлыг шийдэж, хэд дахин ачаалалтай ажиллаж байгаа. Тэд хийсэн ажил шигээ үнэлэгдэх ёстой. Үүнийг төрийн албан хаагчид, эсвэл төрд ажиллаж байсан хүмүүс л ойлгоно. Иргэдийн энэ хандлагыг “өргөс авсан юм шиг” шууд алга болгочихно гэж байхгүй. Тиймээс бага багаар өөрчлөх хэрэгтэй.

Иргэдийн энэ хандлагыг “өргөс авсан юм шиг” шууд алга болгочихно гэж байхгүй. 

- Бид төрийн үйлчилгээ, албан хаагчидтай холбоотой асуудлыг нэлээдгүй ярилаа. Одоо үндсэн ажлын талаар яривал. Тамгын газар бол засаг даргын ажлын алба. Өнгөрсөн хугацаанд 18 дэд хөтөлбөр батлагдсан. Хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн эхнээсээ гарч эхэлж байгаа байх?

    - Үр дүнг иргэдээс л асуух хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудаас бол үр дүнгийн талаар мэдээллүүд ирж байгаа. Одоо жирийн гудамжинд явж байгаа иргэдээс л энэ 18 дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа нь танд мэдэгдэж байна уу? гэдгийг асуух хэрэгтэй. Ажлууд бол хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

- Одоо хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийг харахад ихэвчлэн иргэд, нийгэм рүү чиглэсэн байдаг. Тэгэхээр үр дүнг нь тооцоход бага зэргийн хүндрэлтэй, юу ч хийгээгүй ч юм шиг харагдах гээд байдаг.

    - Нийгэм рүү чиглэсэн хөтөлбөрийн үр дүнг багуудаар нь дамжуулаад санал асуулга аваад тооцож болно.

- Та дээр мэргэжлийн байгууллагуудаас үр дүнтэй гэсэн хариу ирсэн гэсэн. Үүнийг тодруулаач?

    - Багш,эмч, ач санах дэд хөтөлбөр гээд эдгээрийг хариуцсан байгууллагууд байна. Тэд үр дүнгийн тайлан ирүүлдэг. Дэд хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэх журам гэж бас бий.Тайлан болоод энэ журмаар бид үр дүнг үнэлдэг. Ер нь бол боломжийн гэж хэлж болно. Хамгийн гол нь иргэддээ л хүрэх хэрэгтэй. Иргэд хамгийн их бухимдаад байгаа хэсэг нь төрийн байгууллагын анхан шатны нэгж буюу шууд иргэдтэй харьцдаг албан хаагчид дээр харилцаа хандлагын асуудал гараад байгаа юм.

- Дэд хөтөлбөр, бодлого шийдвэрүүд олон нийт, хотын хөгжил цэцэглэлтийн төлөө гардаг. Гэтэл эсрэгээрээ эдгээр бодлогын баримт бичгийг эсэргүүцэх иргэдийн төлөөлөл байдаг?

    - Засаг даргын үйл ажиллагааны гол чиглэл бол хүний хөгжил. Аливаа бүтээн байгуулалтаас хүн нь өөрөө хоцрох ёсгүй. Бүтээн байгуулалт хийгдэхийн хэрээр хүний хөгжил хоцрох юм бол үүнийг хөгжил гэж хэлэхгүй.Үүнийг зөвхөн их дээд сургууль төгссөн боловсролоор нь үнэлэх биш. Бие махбод сэтгэл санааны хөгжил, гэр бүлийн харилцаа гээд өргөн цар хүрээг хамарна.

- Та бас ийм бодолтой байдаг уу?

Тийм


- Хамгийн сүүлд сурагчдын цүнхний жинг хүүхдийн биеийн жинтэй нь уялдуулах санаачилга гарсан. Өмнө нь сургууль цэцэрлэгийн орчинд шарсан хуурсан хоол хүнс зарахыг хориглож байсан. Сэтгэлийн анир төсөл ч ялгаагүй өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой байсан энэ талаар мэдээлэл өгөөч?

    - Ер нь амьдрал дээр байгаа бэрхшээл, асуудлуудыг шийдэхийн тулд би дээрх санаачилгыг гаргасан. Өнөөдөр улс орон маань хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэхдээ сайхан болж байгаа юмны сүүдэр талд нь жижиг, жижиг асуудлууд орхигдоод байна. “Сэтгэлийн анир” төслийг 2016 оны 12 сард эхлүүлэх гэж би сэтгэл зүйчдийн зөвлөгөөн зохион байгуулж байсныг санаж байгаа байх. Маш олон сэтгэл зүйчидтэй уулзаж бэлтгэл ажлыг хангаж, одоогийн баг бүрэлдэхүүн бүрэлдсэн. Энэ хооронд харамсалтай нь хоёр ч хүүхэд амиа алдсан. Нийгэм болон хүүхдийн сэтгэлзүй өөрөө тогтворгүй болж, өсвөр насныхны бусдаас онцгойрох хандлагууд нь хурцаар илрэх болсон. Энэ нь хүүхдүүд замбараагүй мэдээлэл дунд байгаатай холбоотой.

    Насанд хүрэгчид бол аливаа мэдээллийг мэдлэгээрээ боловсруулдаг. Хүүхэд бол боломжгүй. “Сэтгэлийн анир” төслийн анхны зорилго бол энэ хүүхдүүдэд туслах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх. Сэтгэлзүйн салбарыг сурталчлан таниулах. Өнөөдөр эхнээсээ үр дүн гарч мэргэжлийн гэр бүл судлаачид, сэтгэл зүйчид байдаг эсэхийг мэддэгүй хүмүүс нь мэддэг болж, мэддэг нь анхаарч, анхаарсан нь ханддаг болсон байна. 2019 оноос эхлэн энэ төсөл төрийн албан хаагчид рүү чиглэнэ.

2019 оноос эхлэн энэ төсөл төрийн албан хаагчид рүү чиглэнэ.

Уг төслийн эхний үе шатны дараагаар гэр бүл, өсвөр насныхны өмнө тулгарч байгаа асуудлын дийлэнх нь эцэг эхтэй холбоотой байна гэж үзсэн. Хүүхдээ сонсдоггүй. Гэр бүлээ хэрхэн авч явахаа мэддэггүй. Тиймээс төслийн дараагийн үе шат гэр бүл рүү орж байна. Гэхдээ бид сургуулийг орхихгүй. Сургууль тус бүр дээр ээлжээр сэтгэл зүйч ажиллуулна. Ер нь бол энэ төслийг Эрдэнэт хотын өрх бүрт хүргэх зорилго тавьж байна.

- Сэтгэлийн анир төсөл нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжсэн нь хамрах хүрээ нь хүүхдүүд байсантай ч холбоотой Насанд хүрэгчдийг хамруулна гэдэг нь өөрөө амаргүй байх байх. Үүнийг сэтгэлийн анир төслийн сэтгэлээрээ нийлсэн сэтгэл зүйчид л туулах байх?

    - Эхний ээлжинд төрийн болон төрийн өмчит байгууллагууд дээр явуулна. Мэдээж насанд хүрсэн хүмүүс дээр төсөл хэрэгжихэд хэцүү. Баг дээр очоод иргэдээ цуглуул гэвэл хэчнээн хүн ирэх билээ. Тиймээс төрийн албан хаагчдыг эхний ээлжид оролцож, бусдадаа үлгэр дуурайл үзүүлээч гээд байгаа юм.

- Сэтгэлийн анир төслийн эхний үе шат хэрэгжиж дууссаны дараа юу бодогдож байсан бэ?

    -Эхний үе шат дууссаны дараа гарсан судалгааг хараад илүү их ажиллах хэрэгтэй гэж харагдсан. Цаашдаа яаж илүү олон хүнд хүргэх вэ?  Иргэдийн энэ стрессийн асуудлыг яаж шийдэх вэ гэж бодсон. Нэгдүгээр үе шат дууссаны дараа судалгааны үр дүн, оролцоог хараад сургуулиудын нийгмийн ажилтан удирдлагуудад баярласан. Танай сургууль дээр очих гэж байна гээд мэдэгдэхэд анхаарвал зохих хүүхдүүдийнхээ судалгааг гаргаж өгсөн. Хүүхдүүд өөрсдөө гүйж орж ирээд асуудлуудаа шийдүүлсэн. Манай найзад ийм асуудал тулгараад байна гэж эргэж ирж байсан. Энэ л бидэнд их урам өгсөн дөө. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч сэтгэлзүйн төв байгуулж чадлаа. Тиймээс дараагийн үе шат хэрэгжихэд бэлэн болоод байна.

- Гэр бүл, иргэдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа их орно. Олон жил, тасралтгүй төсөл хэрэгжиж байж нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөнө. Сэтгэлийн анир төслийн үргэлжлэх хугацаа сонгуулийн жилээр хязгаарлагдах уу?

    - Энэ төслийг удаан хугацаанд хэрэгжиж, үргэлжлээсэй л гэж хүсч байна. Ямар ч үеийн удирдлагууд төслийг үргэлжлүүлээд явна гэж найдаж байна.

- Төсөл өөрөө удаан хугацаанд хэрэгжинэ гэвэл төсөв, санхүүгийн асуудал тулгарна үүнийг яаж шийдвэрлэх вэ?

    - Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааны орон нутгаас санхүүжээд явж байна. Ирэх жилүүдээс сэтгэл зүйчдийн цалин урамшуулал, иргэдэд нөлөөлөх сургалтын гарын авлага гаргах зэрэг зардлууд гаргах шаардлага бол байгаа. Мөн сургууль хариуцсан сэтгэл зүйчдийн орон тоо гаргаж цалинжуулаад ажиллуулах шаардлага ч байна.

- “Сэтгэлийн анир” болон бусад таны гаргасан санаачилгыг хараад байхад эцэг эхчүүдийн өөрсдийн оролцоо бас чухал. Хэрэв эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлээд хүүхдүүдээ анхаараад, цаг зав гаргадаг байсан бол заавал энд нэг төрийн байгууллага оролцоод байх шаардлагагүй ч юм шиг.

- Том зүйлийн ард талд жижиг зүйл орхигдоод байна. Том жижиг гэлтгүй бүхий л асуудалд төрийн байгууллага анхаарах ёстой учраас дуугарч байна. Ялангуяа миний бие тамгын газрын дарга байгаа цагт хүүхдийн асуудлыг чухалчилж үзсээр байх болно. Хүүхдийн цүнхний асуудлыг шийдэх хугацаа зохих хүмүүст нь хангалттай байсан. Хамтарч ажиллаж чадаагүй учраас төр оролцож байгаа юм.

Сургуулийн захирлууд энэ асуудал дээр ямар ч байсан шийднэ гээд зоригтой дуугарсанд баяртай байна.

    Гэхдээ зарим багш нар эсэргүүцээд байгаа. Багш нарын ажлыг нэмэгдүүллээ. Өмнө нь үүрч болоод л байсан гэсэн зүйл ярьж байна лээ. Өмнө нь та бидний идэж хэрэглэдэг байсан зүйлс, амьдардаг орчин өөр байсан. Яагаад хүүхдэд хайргүй хүмүүс багш хийгээд байгааг гайхаж байна. Өнөөдөр хүүхдийг онц сургаж байгаа багш мундаг юм уу нийгмийн амьдралд бэлтгэж зөв төлөвшилтэй хүн болгох тал дээр нь ажиллаж байгаа багш мундаг юм уу? гэдгийг ч бодох хэрэгтэй. Цаашдаа ч бид том жижиг гэлтгүй иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана.

- Мэдээж энэ төрлийн ажлуудад төр гэлтгүй иргэдийн оролцоо хандлага ч чухал байр суурийг эзэлнэ. Гаргасан санаачилга, шийдвэр төслүүд эргээд иргэддээ хүрч, бодит өөрчлөлтүүд гарна гэдэгт найдаж байна. Найдахаас илүү өөрчлөлт гараасай гэж хүсч байна. Амжилт хүсье.

- Баярлалаа



Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

9 cэтгэгдэлтэй


ЗочинOct 24, 2018 66.181.189.212

Парис,Топаз гээд 2 караоке, пабыг шөнө 3 хүртэл ажиллуулахыг болиулмаар байна. ойр хавийн байрны оршин суугчид унтаж амарч чадахгүй, нойргүй ажилдаа явах үнэхээр хэцүү байна.....


ЗочинOct 24, 2018 64.119.17.106

Ойр дотныхондоо халтай, албан тушаалын төлөө нөхдөө худалдсан муу эр дээ


ЗочинOct 24, 2018 202.131.243.190

Ийм мэдлэг боловсролгүй этгээд АЗДТГ-ыг удирдахаар орон нутаг хөгжихгүй байх нь аргагүй юм байна. Ярилцлага гэж хэрэг алга. Харамсалтай байна.


зочинOct 23, 2018 202.179.10.34

Энэ өөрийгөө их том гэж бодцон хөөрхөн эрээ.


ЗочинOct 23, 2018 202.9.43.129

vhsen atsnii 18ded hotolbor ard irgediin amidral odor ireh tuam uruudaj bna oorsdiih ni amidral tsetsegleed


ЗочинOct 23, 2018 183.177.97.14

Amjilt Soyoloo


ЗочинOct 23, 2018 122.201.21.103

өөрөө гостуу өрөөндөө бсан даа


сонгогчOct 23, 2018 202.72.244.172

Энэ нэг ямарч боловсролгүй этгээд одоо юу ярих гээд байгаа юм бол доо зайлуул.Ярилцлагаас харахад авах юм юу ч алга.Хувийн сургуулийн хуурамч дипломтой хоосон толгой дуугүй сууж байсан нь дээр дээ.Мэдэхгүй нь мэргэн гэдэг үг чамд зохино.


ZochinOct 23, 2018 202.131.243.190

Tsetserlegiin ajillah tsagiig zohitsuulah ni zov. Toriin alba gedeg zovhon darga nariin asuudal bish gedgiig irged oilgoh ni zov. Hun am oson nemegdej bgaa uchraas mon surguuli tsetserlegiin too osoj bdag uuntei zeregtseed tend ajillah bolovson huchnii too osoj bdag ba ter hereer toriin alban haagchdiin too osoj baidag. Tsetserlegiin ajillah tsagt oorchlolt oruulah ni hamgiin zov arga gej bodoj bna. Yagaad gevel tsetserleg bol toriin uilchilgeenii baiguullaga