Эрдэнэт

INSPIRED ERDENET: Эрдэнэтээр буухиалах шинэ цагийн давлагаа

INSPIRED ГЭЖ ЮУ ВЭ?

INSPIRED бол эхлэлийн цэг. Бид боловсролын үр өгөөж, түүний хүчин чадалд итгэдэг. Тийм ч учраас энэ залуучуудад хаана, юу дутагдаж байгааг соргогоор мэдэрч, зөв мэдээлэл, хэрэгцээт мэдлэг, үнэтэй туршлагуудыг нэг дороос олж авах боломжийг олгохыг хүссэн билээ. "Inspired" санаалчилгын хүрээнд бид дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болно: 

Цуврал эвент - Inspired 
Гадаадад суралцах чин хүсэлтэй хүн бүхний зүг чигийг тодруулах, урам зоригоор тэтгэх Inspired цогц эвент жил бүр тогтмол зохион байгуулагдана. 10 сарын 21-нд болох анхны Inspired-аар цуврал арга хэмжээнүүд маань нээлтээ хийх юм. 

Богино хугацааны сургалтууд - Micro Classes 
Таныг зорилгодоо хүрэхэд туслах, шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх богино хугацааны сургалтуудыг тухайн салбарын тэргүүлэх, шилдэг залуу мэргэжилтнүүд орно. 

Орон нутгийн хөтөлбөр - Inspired Local 
Орон нутгийн залуучуудыг чадавхжуулах, хэрэгцээт мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, урам зоригоор тэтгэх цуврал эвентүүд Монгол орныг бүтэн тойрно. Эхний аймаг/хотоор бид Эрдэнэт хотыг сонгоод байгаа билээ.

Inspired санаачилгын хүрээнд бид үйл ажиллагаагаа Монголын хоёр дахь том хот Эрдэнэтээр тэлэх гэж байгааг дуулгахад таатай байна. Inspired Erdenet бол мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, орон нутгийн залуусыг урам зоригоор тэтгэх зорилго тээсэн бидний аяллын эхний цэг юм. Тус арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын залуу лидерүүд, шилдэг мэргэжилтнүүд карьераа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг хүргэж, цахиур хагалж буй стартап компаниудыг үүсгэн байгуулагчид бизнесийн түүхээ хуваалцах болно.

Оюун ухаан, мэдлэг боловсролоор өрсөлдөх орчин үеийн залуучууд та бүхэн манай арга хэмжээг бүү алдаарай.

ХЭЗЭЭ: 10 сарын 25
ХААНА: Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон
БҮРТГҮҮЛЭХ: bit.ly/inspirederdenet





Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй