Skip to main content

Цаг үе “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны талд байна

Цаг үе “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны талд байна
     Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой өрнөж буй сүүлийн үеийн бүх хэрэг явдал 49 хувийнхан буюу “Монголын зэс корпораци”-ийн талд сайнаар эргэж байна. Ялангуяа 51 хувийн төлөөлөл болох төрөөс томилогдсон удирдлагууд /өмнөх/ албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоригдож байгаа /Ч.Ганзориг нар/ нөхцөлд хувийн хэвшлийн төлөөлөлд цаг үе улам л нааштайгаар шийдэгдэж байгаа юм.

    Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийг шүүмжлэлийн бай болох нөхцөл бүрдүүлдэг нь 51 хувийнхан гэхэд хэлсдэхгүй. Албан тушаалын томилгоо, үргүй зардал, бараа материалийн шахаа гээд асуудал эндээс л гардаг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр", “Жаст”-ын хэрэгтэй холбоотой “Стандарт” банканд төлөх 120 сая ам.долларын өр байна. “Жаст” группийн захирал Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглан тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африк дахь “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээлсэн байдаг. Улмаар Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас олон улсын Арбитрын шүүхээс өрийг албадан гаргуулах шийдвэрийг гаргасан боловч өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

    Уг нь Ш.Батхүү анх 109 сая ам.долларын өр тавьсныг нь шүүхээс 51 сая ам.доллар болгон бууруулсан байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсын зүгээс уг өрийг барагдуулах арга хэмжээ авалгүй даамжирсаар Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, хуулийн компанийн хөлс зэргийг тооцоод үзэхээр 120 орчим сая ам.доллар болчихсон байна.Үндсэндээ Арбитрын шүүхээс нэгэнт шийдвэр гарсан л бол биелүүлэхээс өөр аргагүйг хуулийнхан хэлж байгаа. Үгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, уурхайгаас гарч буй бүтээгдэхүүний борлуулалтын төлбөрийг Монголд оруулж ирэхгүй байх эрхтэй юм билээ. Хэрэг нэгэнт хүндэрсэн тул Монголын зэс корпорацийн зүгээс “Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр батлан даах учиртай өрийг нэн даруй төлье, алданги, хүүг таслан зогсооё. Харин дараа нь хэнээс хөрөнгийг гаргуулахаа шийдье” гэж байгаа сурагтай.

    Монгол Улсын Засгийн газрын байр суурь ч өрийг төлөх ёстой гэж байгаа. Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах асуудал. АТГ, прокурор Ш.Батхүү гэдэг хүний асуудлыг нэг тийш болгоод хөрөнгө нь хааш алга болсныг тогтоох хэрэгтэй. Тэгсэн цагт Ш.Батхүүгийн хөрөнгөөр өрийг дарах боломж бүрдэнэ. Баахан бензин колонк, банк байсан. Тэр хөрөнгөнүүд нь хаана байгааг тогтоох хэрэгтэй” гэсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн талд нааштай шийдэгдсэн бас нэг асуудал бол Улсын Дээд шүүхийн шийдвэр. Тус шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасан.

    Хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авах тухай 2018 оны хоёрдугаар сарын 10-ны УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзсэн. 23 дугаар тогтоолын 3 дугаар заалтад “хэлцэл хийх” гэж заасан нь хэрэгжээгүй юм билээ.

    Мэдээж өөр олон зүйлд буруутсан ч гол заалт нь энэ. Одоо Засгийн газар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид асуудал тавих ганц л арга байгаа. Гэхдээ буруудсан шийдвэрийг өөрчилж чадахгүй л болов уу.“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийг эзэмшигч талд гол оноог авчирсан үйл явдал нь үйлдвэр түүхэнд байгаагүй ашигтай ажиллаж эхэлсэн явдал.

    Өнгөрсөн жил тус үйлдвэр 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2018 оны хагас жилд 303,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төлсөн бол энэ оны эхний найман сарын байдлаар 520 тэрбум төгрөг төлчихөөд байна. Энэ байдлаараа он дуустал хэдэн тэрбум төгрөгт хүрэхийг таашгүй. Эдийн засгийн эдгээр түүхэн амжилтууд нь “Эрдэнэт” үйлдвэрт хувийн хэвшлийн оролцоо хангагдсантай холбоотой гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

    Энд нэгэн тоо бодоод үзэхэд 2016 онд хувийн хэвшлийн оролцоо хангагдаагүй байхад “Эрдэнэт” үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 270,1 тэрбум төгрөг төлсөн байдаг. Тэгэхээр одоо эхний найман сарын байдлаар төлөөд байгаа 520 тэрбум төгрөгөөс 2016 оны нийт 270,1 тэрбум төгрөгийг хасаад үзэхэд 249,9 тэрбум төгрөг үлдэж байна. Эхний найман сартай харьцуулсан үзүүлэлт шүү. Энэ бол үр дүн.“Эрдэнэт” үйлдвэрт хувийн хэвшил орж ирээд жил гаруй ажиллахад ийм өндөр үзүүлэлт гарч байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа ном журмандаа орж, бараа, материалын шахаа алга болсны илрэл ийнхүү ашиг болон гарч ирж байна.

    “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн бараа, ажил үйлчилгээний тендерээс гэхэд эхний найман сарын байдлаар 18,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Өнгөрсөн онд 26,3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан гэсэн. Тэгэхээр 49 хувийнхны ажил үр дүнгээ өгч байна. Үйлдвэрийн 49 хувийг дотоодын компани эзэмших болсныг олон түмэн янз бүрээр хүлээн авсан. Улс төрийн намууд ч сонгуулийн хөзөр болгон ашигласан. Мэдээж үйлдвэрийн хувьчлалтай холбоотой санхүүгийн асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгах биз. Гэхдээ юу бодитой вэ гэвэл үр дүн бодит байна. Монголчууд бүгдээрээ үр өгөөжийг нь хүртэж байгаа нь бодит байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

13 cэтгэгдэлтэй


ИргэнOct 24, 2018 202.9.43.226

Хэрвээ 2 жилийн өмнө энэ нөхдүүд ирээгүй бол 51% Африкийн барьцаанд тавьсаныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа. Тавьсан өрийг нь төлчихөөд 51%-ыг нь 49% дээрээ нэмээд авчихад болохгүй нь юу байгаа юм бэ?


ЗочинOct 23, 2018 172.69.254.12

“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн бодит баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.


ЗочинOct 23, 2018 172.69.254.12

“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.


ЗочинOct 23, 2018 172.69.254.6

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)


ЗочинOct 23, 2018 172.69.254.12

Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)


ЗочинOct 23, 2018 172.69.254.12

Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)


ЗочинOct 23, 2018 172.69.254.6

Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)


ЗочинOct 23, 2018 172.69.254.6

Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)


ЗочинOct 23, 2018 172.69.254.12

Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)


ЗочинOct 23, 2018 172.69.254.6

Орос ах нар Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.


ЗочинOct 23, 2018 172.69.254.6

Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.


ЗочинOct 23, 2018 172.69.254.12

Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!


зочинOct 23, 2018 172.69.254.6

Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.