Skip to main content

Ногоон төгөлд мод тарив

Ногоон төгөлд мод тарив
    Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрөөр Эрдэнэт үйлдвэрийн хамт олон Ногоон төгөлд мод тарилаа. Энэ үеэр монос, үхрийн нүд, шинэс зэрэг 400 орчим мод суулгаж, зарим модыг нөхөн тарилаа. Мод тарих ажилд Дулааны цахилгаан станц, Ил уурхай, Үйлчилгээ аж ахуйн алба, Авто тээврийн байгууллага идэвхтэй оролцлоо гэж ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн ярилаа.

    Ногоон төгөлд 2013 оноос хойш үйлдвэрийн ажилтнууд 12000 орчим мод тарьж, ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтнүүдийн удирдлага дор усалгаа, хөрс цэвэрлэгээ, арчилгаа хийн ургуулж байна. Ногоон төгөл нь нийт 30 га газрыг хамардаг бөгөөд, хөрсний шинж чанараас нь шалтгаалан жимсний мод, шинэс ургуулж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй