Skip to main content

Орхон аймгийн 2019 оны үндсэн чиглэл гэр хорооллын хөгжилд түлхүү чиглэжээ

Орхон аймгийн 2019 оны үндсэн чиглэл гэр хорооллын хөгжилд түлхүү чиглэжээ
    Орхон аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16-р зүйлийн 16,2-т заасны дагуу хуулийн хүрээнд Орхон аймгийн эдийн засаг нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагвад өргөн барилаа. 2019 оны үндсэн чиглэлд 9 бүлгийн нийт 232 арга хэмжээг төлөвлөж төслийн саналыг боловсруулсан байна.

     ЗДТГ-ын баг бүрэлдэхүүн үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудыг сайтар нягталсаны үр дүнд хоцрогдож байгаа, биелэх боломжтой ч хөрөнгө мөнгөний шаардлагатай ажлуудыг 2019 оны үндсэн чиглэлд түлхүү суулгахыг зорьжээ. Өмнөх жилүүдэд орон нутгийн хөгжлийн санд жилд 70-80 тэрбум төгрөг тусгагддаг байсан бол 2019 онд д 10 тэрбум төгрөгөөс илүүгүй байна. Тиймээс тухайн санхүүдээ захирагдан, зохицуулалтын чанартай, ажлыг хийж гүйцэтгэхийг зорьж байна гэсэн юм.

    Мөн ирэх жилийн тухайд аль болох босоо удирдлага бүхий хэлтэс агентлагт чиглэсэн ажлаас татгалзахаар болсон байна. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва 2019 оны хувьд шахуу, гол даац өгч ажиллах жил гэдгийг онцоллоо. Өнөөдрийн өргөн барьсан төсвийн төсөл нь эцсийн байдлаар биш бөгөөд улсын төсөв, улсын төсвийн тухай хууль батлагдсанаас хойш зарим нэг ажлууд нэмэгдэх болно гэсэн юм.Орхон аймгийн хувьд 2 сум, 24 багийн иргэдээс 2019 оны хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ажлын санал хүсэлт авахад нэгдүгээрт, камержуулалт шаардлагатай гэсэн санал эрэмбэлэгджээ.

    Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын “Хувай” ХХК-тай хамтран аймгийн камержуулалтын ажил гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны төв байгуулах, гадна орчин дахь явган болон авто замын тохижилтын ажлууд, иргэдийн ажилгүйдлийг бууруулах, баталгаатай ажлын байр бий болгоход чиглэсэн ажлууд хийхээр болжээ. Дээрх эрэмбэлэгдсэн ажлуудаас гадна аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 18 дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсний 15 дэд хөтөлбөр нь хэрэгжсэн.

     Цаашдаа нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дэд хөтөлбөрийн нэг нь хашаандаа хаус дэд хөтөлбөр буюу гэр хорооллыг хөгжүүлэх, гэр хорооллыг дэмжих лобби бүлэг байгуулах саналтай байгаа гэдгийг мэдэгдлээ.Дашрамд дурдахад, Орхон аймгийн нийт өрхийн 40 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг. Гэвч бүгд хувийн өмч бөгөөд СӨХ-өөр дамжуулан дээвэр, цоож, хаалга, пасад зэрэг ажлуудыг хариуцах ёстой байдаг ч СӨХ-ны ачааллыг төр нуруун дээрээ үүрэлцэн 2016-2018 оны хугацаанд зөвхөн орон сууцны засвар үйлчилгээнд 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


orshin suugch Oct 8, 2018 173.245.48.83

5-21.5-24 bairny gadna fasadiig heden ond budah vee???