Skip to main content

5-р сургуулийн хажуугийн авто машины замыг нэг чиглэлтэй БОЛГОНО

5-р сургуулийн хажуугийн авто машины замыг нэг чиглэлтэй БОЛГОНО
    2013 онд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой тавьж байсан 5-р сургууль, 1-р сургууль, 15-р цэцэрлэгийн хажуугийн авто машины замыг нэг чиглэлтэй болгоно.

    Тус замын ачаалал өглөө хичээл орох, орой сургууль цэцэрлэг тарах үед ихэсч осол аваар гарах эрсдэлтэй зам болсон гэдгийг иргэд хэлж байна. Мөн авто машины ачааллын улмаас хүүхдүүд бэртэж гэмтэх магадлал их гэдгийг оршин суугчид илэрхийлсний дагуу Аймгийн Засаг дарга Д.Батлут газар дээр нь очиж танилцаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

     Баян-Өндөр сумын Засаг дарга, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Хотын захирагчийн алба, Газрын алба зэрэг холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд иргэдийн төлөөлөлтэй уулзаж тус замын хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг авах шийдлийг гаргалаа. Тус замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах буюу урдаасаа хойшоо чиглэлтэй болгож, авто машины хөдөлгөөнийг сургууль цэцэрлэг орох, тарах үеэр хаах, мөн 3 байршилд авто машины зогсоол байгуулах асуудлуудыг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй