Skip to main content

Амьд мал, мах, малын түүхий эдийн худалдааг “Таван-Эрдэнэ” захад төвлөрүүлнэ

“Таван эрдэнэ” захад арьс шир, түүхий эдийн боловсруулалт хийнэ
     Амьд мал, мах, малын гаралтай түүхий эдийн худалдаа үйлчилгээг нэгтгэж “Таван-Эрдэнэ” захад төвлөрүүлэх ажлыг энэ сардаа багтаан хэрэгжүүлэхээр болжээ. “Таван-Эрдэнэ” захад одоогоор өргөтгөлийн ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны дотор суурьшуулах ажлыг зохион байгуулна гэдгийг Баян-Өндөр сумаас мэдэгдлээ.

    Ингэснээр амьд мал, махны худалдаа, малын гаралтай түүхий эдийн томоохон цогцолбор бий болж, ил задгай арьс нэхий, мал худалдаалах асуудал цэгцэрч, хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж үзэж байгаа аж. Мөн арьс шир, өлөнгийн цех ажиллуулж, малын арьс шир, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх юм байна.

    Түүнчлэн орон нутгийн малчдаас ноос худалдан авч, анхны ангилан ялгалтыг хийж, улмаар зах зээлд боломжит үнэд хүргэх, малын гаралтай эрсдэлт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл “Таван-Эрдэнэ” захын шинэ өргөтгөлд мал, малын гаралтай түүхий эд, махны худалдааны томоохон хэмжээний цогцолбор байгуулагдах юм байна.

    Анх 2010 оноос эхлэн “Таван-Эрдэнэ” худалдааны төвийг амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүний төвлөрсөн худалдааны төв болгох зорилтын дор ажиллаж эхэлсэн бол ийнхүү ажил хэрэг болж, тун удахгүй Эрдэнэт хотынхон мал, мах, арьс ширний худалдаа хийхээр “Таван”Эрдэнэ” захыг зорьж эхлэх нь. Энэ ажлыг дэмжиж тус худалдааны төв хүртэл нийтийн тээврийн шинэ маршрут ч гаргах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


больOct 8, 2018 162.158.94.34

Эхлээд ойр орчныг нь тохижуул, замаа зас. Одоо тэнд орчин тойрон нь хүн очих аргагүй байгаа.