Skip to main content

Дахин сонгууль явуулахыг дахин сануулъя

Дахин сонгууль явагдах нь тодорхой боллоо
    Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн маргаан шийдэгдэлгүй байсаар дараагийн сонгуультай золгох шинжтэй болчихлоо. Шат шатны шүүхийн шийдвэр, үргэлжлээд Улсын Дээд шүүхээс ИТХ-ын дахин сонгуулийг зарлан, явуулах шийдвэр гараад байхад асуудал шийдэгдэхгүй л байна. Уг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн л хүсэл зоригоос хамаарах асуудал юм билээ. Гэтэл дахин сонгууль явуулах хөрөнгө төсөвт суугаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байгаа гэх зүйл дуулдах болов.

    Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг талууд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа. МАН-ын зүгээс “Сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Ардчилсан намын зүгээс дотроо хоёр хэсэг болж хуваагдаад 34 тойрогт 66 хүний нэр дэвшүүлсэн.Тэгээд Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн Сонгуулийн хорооноос намын даргад нь хандахад З.Энхболд даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 33 хүний нэрийг дэвшүүлсэн. Гэтэл 15 хүний бичиг баримт зөрчилтэй гарсан учраас 33 хүнээс нөхөөд нэр дэвшүүл гэхэд АН-ынхан “Бид бөөндөө нэр дэвшинэ” гэсэн. Ингээд АН-аас гурван тойрогт ялж 15-нд ялагдсан” гэх тайлбар өгч байгаа.

    Харин сөрөг хүчний зүгээс “2016 оны ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 33 хүний материалыг Орхон аймгийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь буюу 2016 оны тавдугаар сарын 12-нд өгсөн. Гэтэл тав хоногийн дараа бүртгэхгүй гэсэн шийдвэр гарсан. Сонгуулийн хороог бүрдүүлж байсан хүмүүс хуулийн дагуу, шударга ажиллаагүй. Энэ шийдвэр нь бидний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан бөгөөд Сонгуулийн хороо шударга, зөв шийдвэр гаргаагүй” гэсэн байр суурьтай байгаа.Үндсэндээ талууд ямар ч байр суурь илэрхийллээ гэсэн Улсын Дээд шүүхээс сонгуулийг дахин явуулах шийдвэр гарчихсан. Тэгэхээр шийдвэрийг биелүүлэх л учиртай.

    2016 оноос хойш олон удаагийн шүүх хуралдаан болж АН-ын 29 нэр дэвшигчийг сонгуульд бүртгэн авч оролцуулах нь зөв байсан гэж Улсын Дээд шүүхээс дахин сонгуулийг зарлан товлож, зохион байгуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгасан шийдвэрийг эцэслэн гаргасан. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр “Арга хэмжээ авах тухай” ТГ/786 тоот албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Уг албан бичигт “Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгууль явуулах асуудлыг чиг үүргийнхээ дагуу хариуцан, шийдвэрлэх арга хэмжээг нэн даруй авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр идэвхи санаачлага гарган, авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ эргэж танилцуулах”-ыг дурджээ.

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд Г.Батдэлгэр даргатай Орхон аймгийн сонгуулийн хороо нь хариуцагчаар оролцож, улмаар Дээд шүүхийн 2017 оны есдүгээр сарын 20 өдрийн 302 дугаар тогтоолоор уг хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээрх тогтоолд “...Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахи товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд ... даалгахыг хүссэн нэхэмлэлийг бүхэлд нь хангасугай” гэж дурьдсан байна. Сонгуулийн ерөнхий хороо нь 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээр асуудалтай танилцаад хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагааг зохион байгуулахыг аймгийн сонгуулийн хороонд нэгэнт хариуцуулсан тул Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Г.Батдэлгэр даргатай /нарийн бичгийн дарга М.Жанболат/ Орхон аймгийн сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн тухай албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар албан бичгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдэгдсэн байдаг.

    Гэтэл Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд “Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийг хангаж, СЕХ-нд 2017 оны 348 дугаар албан бичгийг хүчингүй болгосугай” гэсний дагуу Орхон аймгийн сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс байгуулахаар болсон байна.

    Иймд Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг дахин сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

8 cэтгэгдэлтэй


ЗочинSep 30, 2018 172.68.244.218

Шүүхийн шийдвэр гарчаад байхад яагаад сонгууль явуулахгүй б.а Энэ талаар мэдээлэл өгөөч


иргэний үгSep 29, 2018 202.179.11.10

Дахин сонгуул явуулж Батлут Түвшинжаргал нөрын мэдлэг чадвар муу дарга нарыгсолих зөв .


Эрдэнэт хотын иргэнSep 26, 2018 222.110.147.21

MAH одоо яаж явуулахгүй байх талаар баахан хор найруулж байгаа. Үнэндээ МАН Эрдэнэт хотод ямар ч олигтой зүйл хийсэнгүй. АН-ын үед хийсэн бүтээн байгуулалтаар амьдарч байна. Өнөөдөр Эрдэнэт хотыг ямар боловсролтой хүмүүс ер нь дуирдаад байдаг юм бэ. Яагаад залуучуудаа сонгоод хотоо хөгжүүлж болохгүй гэж. Эрдэнэт хотод төрж өссөн 70,80-аад оны залуучууд одоо ид боловсорч гүйцсэн байгаа даа.


ЗочинSep 23, 2018 103.229.122.206

Одоо яаралтай явуулах хэрэгтэй шуу дээ шуухийн шийдвэр гарсан юм чинь хурдан явуулаад ард тумэн хэнийгээ сонгохоо мэлнэ шуу дээ


ЗочинSep 23, 2018 103.229.122.206

Odoo negent shuukhiin shiidber garsan bol khurdan shiideed songuullaa yabuulakh kheregtei shuu dee


ЗочинSep 19, 2018 202.126.89.247

Дахин сонгууль явуулж энэ Батлут, Пүрэвлхагва,Соёлчхүү гэсэн ашиг сонирхолын маш их шуналтай гэмт хэрэгтнүүдээс салаач ээ


ЗочинSep 19, 2018 202.126.89.247

Дахин сонгууль явуулж энэ Батлут, Пүрэвлхагва,Соёлчхүү гэсэн ашиг сонирхолын маш их шуналтай гэмт хэрэгтнүүдээс салаач ээ


ИРГЭНSep 19, 2018 162.158.59.162

Дахин сонгууль явуулж ажлаа хийж чадахгүй байгаа ,гадаад дотоодод татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж ,төрийн хуулийн дээр гарсан ,ашиг сонихолын зөрчилтэй ,ард иргэдийн төлөөлөл болсоноо умартан мартсан нөхдүүдээс салах хэрэгтэй.Дэмжиж байна.2 жилийн хугацаанд чадваргүй гэдгээ харууллаа.


ЗочинSep 19, 2018 162.158.89.51

монголын шүүхийн шийдвэр хүчингүй болж байна. хуульгүй,хэрэгжүүлдэггүй шшга-тай улс болжээ.


ЗочинSep 19, 2018 162.158.94.10

иргэдээ ялгаварлан гадуурхдаг батлутын бүлгийг солих нь туйлын зөв. энэ бүлэгт мөнгө өгвөл асуудлыг шийддэг үгүй бол шийддэггүй хулгайч нарын бүлэглэл эрдэнэт хотод бий болсон байна.