Skip to main content

“Таван эрдэнэ” захад арьс шир, түүхий эдийн боловсруулалт хийнэ

“Таван эрдэнэ” захад арьс шир, түүхий эдийн боловсруулалт хийнэ
     Орхон аймгийн мал, махны төрөлжсөн “Таван эрдэнэ” захад өргөтгөлийн ажил хийгдэж, амьд мал, махны худалдаа, малын гаралтай түүхий эдийн томоохон цогцолбор болон үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа аж.Өргөтгөл хийгдсэнээр арьс шир, өлөнгийн цехийг ажиллах бөгөөд уг цехүүдэд малын арьс шир, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, орон нутгийн малчдаас ноос худалдан авах зэрэг анхан шатны ангилан ялгалтын ажлуудыг хийх юм байна.

     Мөн нэгдсэн өргөтгөл баригдсанаар малын гаралтай эрсдэлд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно гэж мэргэжлийн байгууллагууд үзэ байгаа аж. Ийнхүү “Таван эрдэнэ” зах мал, малын гаралтай түүхий эд, махны худалдааны томоохон цогцолбор болон үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байна.

    “Эрдэнэт хотод 2 том махны үйлдвэр байдаг ч, гадагшаа махаа экспортолж, томоохон бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. Тэгвэл дээрх өргөтгөл бүрэн ашиглалтад орсноор орон нутгийн малчдыг дэмжсэн, нутгийн бизнес эрхлэгчдийн эрх ашигт 100 хувь нийцсэн ажил болно гэж үзэж байгаа юм. Учир нь манай аймаг нь хангайн бүсийн төв, тулгуур учир Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн малчид Эрдэнэт хотыг тойрон амьдардаг бөгөөд малчидтай ойрхон хамтарч ажилладаг.

    Тиймээс энэхүү цогцолбор ашиглалтад ороход “Таван эрдэнэ” захаас аж ахуйн нэгжүүд болон худалдаа эрхлэгч иргэдэд хувь эзэмшүүлэх хэлбэрээр ажиллана. Цаашид итгэмжлэлтэй өндөр хүчин чадлын лаборатори ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” хэмээн Таван-Эрдэнэ захын удирдлагууд мэдэгдэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй