Skip to main content

Орхон аймгийн хэмжээнд ААН-үүдэд шалгалт хийнэ

Орхон аймгийн хэмжээнд ААН-үүдэд шалгалт хийнэ
    Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд Хөдөлмөрийн тухай хууль, Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн хүрээнд үзлэг шалгалт хийхээр болжээ. 9-р сарын 10-28-ны хооронд ажиллах шалгалтын комисс ААН-үүдийн зүгээс ажилчдаа хохироож болзошгүй эрсдэлүүдийг шалгах юм байна.

    Учир нь ажилгүй, ажил идэвхтэй хайсан иргэд ажилтай болохын тулд хөдөлмөрийн гэрээ хийлгүй, туршилтын хугацаанд хөдөлмөрийн мөлжлөгт автаж, хохирч байдаг. 2017 онд хийсэн шалгалтаар, иргэнээс ирүүлсэн санал гомдлын дагуу цалин хөлсгүй туршилт гэх нэрийн дор иргэнийг хохироосон 2 ААН–д зөрчил арилгах зөвлөмж хүргүүлж байжээ. Мөн дээрх хяналтын хамт ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд үнэлэлт хийх юм байна. Өмнө нь хүнд үйлдвэрийн салбарт энэ чиглэлд түлхүү анхаардаг байсан бол энэ удаад хөнгөн үйлдвэрийн салбарт зохион байгуулахаар болжээ.

    Тодруулбал хөнгөн үйлдвэрийн салбарт арьс шир боловсруулах, ноос угаах, ноолуур боловсруулах, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, хивсний үйлдвэр, тавилгын үйлдвэр, хэвлэх үйлдвэр, хүнсний үйлдвэр гэх мэт өргөн цар хүрээг хамрах юм. Тус шалгалт 11-р сарын 15 хүртэл буюу 2 сарын хугацаанд хийгдэхээр төлөвлөсөн байна. Тиймээс иргэн таны ажлын байранд эрүүл мэнд бие махбодод хохирол учруулах эрсдэл бий бол ажил олгогчид хандан энэ алдаа зөрчлийг арилгуулах шаардлага тавихыг зөвлөж байна.

    Шалгалтын хугацаанд аймгийн ЗДТГ-ын 70353511 утсанд иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн харилцаа, Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилттэй холбоотой санал гомдлыг нэгтгэж, зөрчлийг хэрхэн арилгасан тухайд хяналт тавих юм. Дашрамд дурдахад, цалин хөлс, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцааг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хувь хүнийг 500000, ААН-ийг 5 сая төгрөгийн торгодог бол Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хувь хүнийг 300000 ААН-ийг 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ИРГЭНSep 19, 2018 162.158.92.30

Баян-өндөх сумаар дүүрэн чадваргүй төрийн ажлыг хийж чадахгүй хүмүүс ажиллаж байна.Өнгөрсөн жилийн төрийн албаны шалгалтаар Засаг дарга ,Хурлын дарга нар нь хангалтгүй үнэлгээ авсан байгаа.