Skip to main content

Unfriend: Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн 94 хувь нь залилан байдаг

Unfriend: Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн 94 хувь нь залилан байдаг
    Монгол Улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, мөн бага насны хүүхдүүд цахим орчноос үүдэлтэй хохирогч болох нь олширсон. Цахим гэмт хэрэг ихэвчлэн хуурамч аккаунтаар үйлдэгддэг бөгөөд энэ хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох зорилгоор ЦЕГ-аас “Unfriend” хөдөлгөөнийг эхлүүлээд байна. “Unfriend” хөдөлгөөний талаар Орхон аймгийн ЦГ-аас мэдээлэл хийсэн юм.Монгол Улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна.

     Улсын хэмжээнд 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 94 хувийг залилан мэхлэх, 2.5 хувийг сүлжээний бизнес 1.4 хувийг садар самуун сурталчлах, 0.7 хувийг нууцад халдах хэргүүд эзэлж байна. Эдгээр хэргээс дурдвал иргэн Б бага насны охидтой фэйсбүүкээр танилцаж, цахим хэлбэрээр үерхэж 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ.

    Улмаар дарамталж мөнгө авах, бэлгийн харилцаанд ордог байжээ. Түүнчлэн "Санхүү авна, сайн ахтай болъё, хөөрхөн дүүтэй болъё" зэрэг зар цахим хуудсуудаар маш их тархсан байдаг. Энэ зарын цаана биеэ үнэлэлт ихээр явагддаг болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс "Unfriend" хөдөлгөөн, "Хар жагсаалт" гэсэн цахим сайтыг нээж арга хэмжээг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм байна. Орхон аймгийн хэмжээнд "Unfriend" хөдөлгөөний хүрээнд өсвөр насны буюу ЕБС-ийн сурагчдын дундах цахим хэрэглээг зөв ашиглах хэрхэн өөрийгөө хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн цахим орчныг хүүхдүүд хэрхэн ашиглаж байгаа болон хүүхдүүдэд ямар хандалтууд ирдэг талаар цагдаагийн газраас судалж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй